УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Судалгаа: Б.Жавхлан, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарын үйл ажиллагаа иргэдэд таалагдсангүй

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1082 иргэнийг хамруулж, нэгдүгээр сарын 18-25-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд иргэд өнгөрөгч арванхоёрдугаар сард 10-аас 6.2 оноо өгч байсан бол нэгдүгээр сард ч энэ оноо хэвээр байгаа юм. Ингэхдээ "Гадаад харилцаа сайжирсан", "Шударга", "Тэрбум мод хөтөлбөр", "Хүнсний хувьсгал эхлүүлсэн" гэх зэргээр сайшаажээ. Харин "Үнийн өсөлт", "Иргэдийн амьдралын доройтол", "Иргэдээ сонсдоггүй" хэмээн сөрөг сэтгэгдэл хэлсэн байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд, рейтинг нь буурсаар байна. Арванхоёрдугаар сард 5.2 оноо авч байсан бол нэгдүгээр сард 5.1 болжээ. Иргэд түүнийг дүгнэхдээ "Гааль, татвар зэргээр авлигатай тэмцэж буй", "Иргэдтэй шууд харьцах, тэднийг сонсох болсон", "Нэр цэвэр" зэргээр магтсан. Харин "Үнийн өсөлт", "Цахилгааны хязгаарлалт", "Үр дүнтэй шийдвэр байхгүй", "Татвар нэмэгдсэн" гэх мэтээр сөрөг сэтгэгдэл илэрхийлжээ.

Харин УИХ-ын үнэлгээ өнгөрсөн сарынхаас өссөн байна. Тухайлбал, өнгөрөгч арванхоёрдугаар сард иргэдээс 2.6 оноо авч байсан бол нэгдүгээр сард 2.7 болсон байгаа юм. Иргэд УИХ-ыг дүгнэхдээ "Байж л байгаа", "Оюутолгойн хэлэлцүүлэг хийсэн", "Үнийн өсөлт", "Үр дүнтэй шийдвэр байхгүй", "Нэн шаардлагагүй хууль баталдаг", "Попордог гишүүн олон" гэсэн байна. 

Хотын дарга Х.Нямбаатарын рейтинг нь өссөөр байна. Түүнийг иргэд дүгнэхдээ "Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн", "Замын түгжрэл бууруулах санаачилга", "Утааг бууруулж байна" хэмээн сайшаасан. Зарим нь "Утаа буураагүй байдал", "Цахилгааны хязгаарлалт", "Хятадаас нүүрс худалдаж авсан явдал", "Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн", "Татварын байцаагч нарыг аялуулсан явдал"-д шүүмлэлтэй хандсан байна. Улмаар үйл ажиллагааг 3.3 оноогоор үнэлжээ. 

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид иргэдийн нүдээр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр, О.Батнайрамдал нарыг нэрлэв.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчид: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Боловсролын сайд П.Наранбаяр, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар багтжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сангийн саад Жавхлан бол хамгийн хариуцлагагүй улс төрч

Лайба
Лайба

Ард түмэн тог,бензин,үнийн өсөлт энэ бүгдийг тэсвэрлэсээр ирсэн.ХАРИН НИЙГЭМД ШУДАРГА ЁС ИХЭЭР АЛДАГДАХЫГ ТЭСВЭРЛЭХ ХУГАЦАА БАГА ҮЛДСЭН ШҮҮ .АВИЛГАЧ,ХУЛГАЙЧИДАА

Зочин
Зочин

Хүрэлсүх гэж төр самрагч хурдан зайлаасай

Болормаа
Болормаа

Судалгаа гэж худлаа юм бичихийн Нямбаатар гэж хүн юу хийсийн хужаа нарыг дэмжсэн бодлого явуулсан шүү

Зочин
Зочин

Чойжилсүрэнг зайлуул

Зочин
Зочин

Энэ судалгааг Хүрэлсүхийн суганы үс гаргажээ.

Зочин
Зочин

Сулалгаа гэж худлаа юм.

Зочин
Зочин

Жавхлан, Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Доржханд, Дамдинням, Ундрам, Наранбулаг нарыг бол шууд сайдаас нь чөлөөлөх хэрэгтэй байна.

Зочинзочин
Зочинзочин

Судалгаанд итгэдэггүй.

Иргэн
Иргэн

Энэ цаг үеийн хамгийн хортой удирдагчаар Хүрэлсүх шалгарсан байна

сӨРӨГ МЭДРЭМЖ
сӨРӨГ МЭДРЭМЖ

МОНГУ НАР ТӨР ЗАСАГТАА ИТГЭХ ИТГЭЛ ҮНЭХЭЭР АЛГА БОЛООД УДЛАА ЯАГААД ГЭЭЧ ДАНДАА ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ХУУЛЬ ҮЙЛДВЭРЛЭН ГАРГАЖ ТҮҮНИЙГЭЭ ЯС МӨРДӨНӨ ЭЭ ХЭЦҮҮ ДЭЭ ХӨӨРХИЙ МУУ ПУ.ОЧИРБАТ ДАРГЫГ ЧАДАРХАД ИНГЭЖ НЭГ ҮХЭЖ ДАЛД ОРДГИЙГ НЬ БАС ҮЗДЭГ ЮМ БАЙЖЭЭ ГЭЖ ХАРААЛ ЗҮХЭЛ ҮЗЭН ЯДАЛТААР БУЛЖ АРААС НЬ НУЛИМЖ ҮДСЭН. ТЭГТЭЛ НЭР ХҮНД МУУТАЙ АРХИЧИН ГОМОГООРОО ДУУДУУЛЖ ЗОДУУЛЖ НҮДҮҮЛЖ ЯВСААР ЭНЭ ХОРВООГООС ДЭНДҮҮ ЭРТ ЯВСАН ОСОРЖАМААГ ХҮНДЭТГЭН ХАРАМСАН ГАШУУДАЖ ТӨВ ТАЛБАЙДАА ХЭДЭН МЯНГААРАА ЦУГЛАН ЗУЛ ХҮЖ МАНДААН ҮДСЭН.ЯАГААД ЭНЭ ЗАЛУУ ИРГЭДДЭЭ ГЭМ ХОР ХИЙСЭНГҮЙ ТӨРД ГАРЧ ИДЭЖ УУСАНГҮЙ МӨНЧГӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГААД Л БУЦСАН.ОДОО ХАРААЛ ЗҮХЛИЙН БАС ҮЗЭН ЯДАЛТЫН ГОЛ ЦӨМ НЬ БАГАБАНДИ БОЛЧИХООД БАЙНА ТИТЭМ ҮГ ЧААГААЛ УРУУЛ АМАА ТАТВАГНУУЛААД ЯВСАН ЭНЭ НӨХӨР БАС Л ТОП ШУНАЛТНУУДЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЯВЖ БАЙНА.ЯДАЖ БАЙХАД ОХИН НЬ АЛТ УХААД АЛАА УХААД ХЭВТЧИХЛЭЭ ЯАНА ДАА ЯАНА ИДДА ГЭЖ

Иргэн
Иргэн

Монголчууд маань их гэнэн юмуу эсвэл тэнэг юм уу бүү мэд!!! Энэ сэтгэгдэл бичиж байгаа зарим хүмүүс дэндүү жижигхэн сэтгэх юмаа чааваас!! Чойжоо сайдыг зайлуул гэнэ Бямбацогт, Жавхлан гээд л зайлуу гээд бичээд байх юм!!! Хэн нэгэн ганц хоёр сайдыг, бүр засгийн газрыг огцруулаад нэмэргүй гэдгийг монголчуудын амьдрал харуулж байгаа биз дээ!!! МАН уг язгуураараа арилаж татан буугдаж байж энэ цөвүүн муу хүмүүсийн бүлэглэлүүдийн муу муухай үйл зогсооно шүү дээ!!! МАН сөнөж мөхөж байж Монгол улс мандан бадрах болтугай!!

Зочин
Зочин

Нямбаатар зайлаа, энэ харанхуйг дэмжих ухамсартай иргэн УБ-т үгүй!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцөө. Дэмжиж байгаа

Зочин
Зочин

Энэ хэлээр зандан саад нэмэгдэнэ бүгд худалч хулгайч луйварчид

Зочин
Зочин

Учрал маань дэлгүүрээс авсан бэлэн гоймонгоо идээ болов уу. Идэж үзүүлсэн бол бүр таалагдахгүй юу.

Иргэн
Иргэн

Машинаар бол рам гурван хэлхээ нь цаашид ашиглахын аргагүй эвдэрсэн МАН - л даа!!! Ямар ч сайн лидер гарч ирэх боломжгүй мафижсан улс төрийн хүчин бол МАН мөн!!! МАН гарч байгаа дарга сайд нар бол мафийн бүлгүүдийн төлөөлөл болсон мөн хулгай луйвараар улс төрийн өндөрлөгт хүрч байгаа бохир хүмүүс учираас шудрага ёс сайн сайхан юуу хүсээд нэмэргүй!!! Цаашидаа МАН мафиууд цуцашгүй ард иргэдийн толгойг угаах хорт ажилаа хийсээр байх болно!!! Монгол улсад хувьсгал гарах л үлдсэн!!! Өөр зам байхгүй

Иргэн
Иргэн

Иргэдтэй болсон болоогүй хэтэрхий их зууралдсан зарим авилгачдад таалагдахгүй байгаа хүмүүс юм байна л даа

Зочин
Зочин

Занданшатар санаа нь байвч үнэхээр ёачий хүрэхгүй байна л даа! Ингэж хүн зовоож байснаас Зандаг чөлөөлөөд оронд нь хүнд хэцүү үед Засаг толгойлоод шийдэмгий, эрчимтэй ажиллах чадвартай, ухаантай хүн таьимаар байна!!! Оюун-Эрдэнэ, Занданшатар нарыг чадваргүй, бүтэхгүй хүмүүс гэдгийг нь мэдсээр байж ЕС-д нэр дэвшүүлсэн Хүрэлсүх ч хариуцлага хүлээлцэх ёстой шүү!!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Зураг дээрх 4-н ац хөтлөлцөөд зайл зайл

Зочин
Зочин

Тэгээд яахын таалагдахгүй байлаа гээд

Зочин
Зочин

Одоогийн ЗГерөнхий сайдын нэр хүнд угаасаа өсөхгүй шүү дээ.Монгол хүний жигших үйлдэл гаргасан.Ханилж явсан нөхдөө дайсан болгож нөхдөөсөө урьасан.нэр төрийг нь гутаасан ийм хүмүүс бол Монголд урагшаа явах зам байхгүй дээ

Irgen
Irgen

Medeej sh dee Holoo dald ormoruud

Тэнэг
Тэнэг

Ретинг ч гэнэ үү хулгайчдын буух суух нь хэнээс гаргаад байгаа хэнд хэрэгтэй тэнэглэл вэ.Бүгдээрээ зайлах ёстой дайснуудаа ингэж хамгаалдаг зальт төр засаг бүхэлдээ улаанаараа эргэснээ бүү далдла.

Зочин
Зочин
Reply to  Тэнэг

Үйл ажиллагаа нь таалагддаг гээд хэдэн хүний нэр тавьснаа дараа нь таалагддаггүй хүмүүс гээд нөгөө хэдийнхээ нэрийг буцаагаад тавьжээ. Ойлгосонгүй юу бичээд байгаа юм бэ

Тэнэг
Тэнэг

Хулгайчдын rettung хэнд ч хэрэггүй зохиол.

Эзэнгүй баялага
Эзэнгүй баялага

Жавхлан чойжоо доржханд нямбаатар нарт иргэд яаж дарлуулж доромжлуул бгааг бүгд мэднэ

Зочин
Зочин

Худлаа судалгаа битгий хий. Олон түмнийг төөрөгдүүлэхээр боль. Олон таалагддаг болон таалагдахгүй улстөрчөөр 2-нд нь ЕР байна. Аль нь юм тэгээд.

Baljmaa
Baljmaa

Иргэдийн амьдралтай хамгийн их зууралдсан нь ажил хийсэн нь хамгийн муу хүн болох юм даа. Бусад сайд гишүүд нь хаана байгаа ч юм бүү мэд

Болд
Болд

Доржхандын хийсэн болон хийх ажлыг ойлгох ухаан АН ыханд байхгүй нь даанч эмгэнэлтэй. Хар массыг турхираад нөгөөдүүл нь дагаж орилолдох нь харамсалтай.

Иргэн
Иргэн

Учрал бол ард иргэддээ ээлтэй, зөв, сайн зүйл хийж байгаа удирдагч.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Вааа ха ха поп гаршт

Холбоотой мэдээ

Back to top button