НИЙГЭМНийгэм мэдээ

Бугыг гэмтээсэн стандартын бус хашааг босгосон ААН-д зөрчлийн хэрэг үүсгэжээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашаанд буга орж улмаар давах үед гэмтсэн тохиолдол гарсан. Тухайн газрын үзлэг болон бусад дүрс бичлгээс үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ гэмтээж, цус, үс үлдсэн ул мөр илэрсэн тогтоогдсон.

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгасан байна. Тэрчлэн мал, амьтны эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргуулсан бөгөөд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдсэн юм.

Дээрх асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас тодруулахад "Холбогдох хууль тогтоомжийн дагуу хохирлын үнэлгээ тооцсон. Тухайн газар хашаа босгосон ААН-ын удирдлагуудтай уулзаж зөрчлийн хэрэг нээлгэх хүсэлтээ өгсөн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Богдхан уулнаас зэрлэг амьтад олноороо бууж ирж байгаа нь ууланд цас ихтэй, өвс хомс, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой юм. Үүнээс үүдэн уулнаас буух явцдаа стандартын бус хашаанд гэмтэх эрсдэл үүсэж байгаа аж. Тэрчлэн төмөр хурц иртэй хашааны дээгүүр үсэрч харайх явцдаа гэдсээ хүйлэх, зүсэх зэрэг эрсдэл үүсээд байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

deerees ni daramtlaad l sahlgaltiig zogsoono, ene bol solongos kinon deer gardag prokuror shig

Зочин
Зочин

Тэр ААН-ийнхээ нэрийг яах гэж нууцлаад хаацайлаад байгаа юм бэ??? Нэр усгүй эзэнгүй мэдээ бичсэнээс бичээгүй нь дээр!!!

Зочин
Зочин

Bogd uulaar Bosoo guhuus gesen Danh, Nyambakterin shantaajchid olon jil selhej baigaa. Dalimduulj gazar bulaah, Zandakag ungaah neg horon sanaa aguulj baij medne, ugaasaa tiim novshuud shvv

Холбоотой мэдээ

Back to top button