Гадаад мэдээДЭЛХИЙ

Алт, мөнгөний үнэ өндөр байгаа тул өвлийн олимпын медалиуд урьд өмнө нь байгаагүй үнэ хүрнэ

Италийн Милано Кортина тосгонд болох өвлийн олимпын медалиуд урьд өмнө нь байгаагүй үнэ хүрэх юм. Учир нь алт, мөнгөний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа. Энэ удаагийн олимпод 700 гаруй алт, мөнгө, хүрэл медаль гардуулна.

Олимпын медалийн ач холбогдол өндөр тул мөнгөөр үнэ цэнийг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ медалиудыг хийхдээ ашигласан үнэт металлын үнийг тооцоолж болно. 2024 оны долоодугаар сард болсон Парисын зуны олимпоос хойш алтны үнэ 107 хувь, мөнгөний үнэ 200 орчим хувиар нэмэгдээд байгаа.

Энэ үнээр тооцоолбол алтан медалийг хийхэд хэрэглэсэн металл 2,300 орчим ам.доллар хүрнэ. Харин мөнгөн медаль 1,400 ам.доллар бүхий үнэт металлтай. Энэ нь хоёр жилийн өмнөх үеэс гурав дахин нэмэгдсэн үнэ юм.

Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай капитал худалдан авах хүсэлтэй байгаа учир мөнгөний үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Алтны үнийн хувьд дэлхийн томоохон төв банкнууд худалдан авалтаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын салбарын аваргуудын эрэлт нэмэгдсэн тул өсөж байгаа.

Зургийн эх сурвалж: Milano Cortina

Өвлийн олимпод ялсан тамирчидад Италийн зоос, полиграфын хүрээлэн дахин боловсруулсан металлаар хийсэн медаль гардуулна. Алтан медальд нийт 506 грамм үнэт металл ашиглахын зургаан грамм нь л алт байх юм. Үлдсэн 500 граммыг нь мөнгөөр цутгана. Хүрэл медалийг зэсээр хийдэг. Милано Кортинагийн хүрэл медаль 420 грамм зэсээр хийгдэх тул 5.6 ам.долларын үнэ хүрнэ.

1912 онд Стокхольм хотод явагдсан зуны олимпоос хойш медалиудыг цэвэр алтаар хийхээ зогсоосон. Гэхдээ олимпын медаль нь цуглуулагчийн эд зүйл учир хийхэд ашигласан үнэт металлын мөнгөн дүнгээс хамаагүй их үнэтэй зарагдаж болно.

Лондон дахь “Baldwin’s” дуудлага худалдааны газар 2015 онд 1912 оны олимпын алтан медалийг 26 мянган ам.доллароор худалдаж байсан. 2016 онд 1920 оны Антверпений олимпын хүрэл медалийг 875 ам.доллароор зарсан байдаг. “Baldwin’s” фирмийн эртний зоосон эдлэлийн хэлтсийн дарга Доминик Чорни хэлэхдээ медаль нь дэлхийн хамгийн алдартай спортын наадамтай холбоотой тул өндөр үнээр зарагддаг гэжээ. Гэхдээ ихэнх олимпын тамирчид медалиа хэзээ ч зардаггүй билээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button