Эдийн засгийн мэдээ
Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна
2025 оны төгсгөлд ам.долларын ханш харьцангуй суларч, Монголбанкны нэрлэсэн ханшаар 3549 төгрөг байсан билээ.
Харин 2026 он гарсан эхний сард ам.долларын ханш эргэн бага зэрэг өссөн бөгөөд Монголбанкны нэрлэсэн ханшаар 3563 төгрөгтэй тэнцэж байсан юм. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт Монголбанкны нэрлэсэн ханш 3565 төгрөг байгаа бол арилжааны банкуудад 3584 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3586 төгрөгийн ханшаар арилжаалагдаж байна. Ам.долларын ханш ийн оны гарснаас хойш сарын хугацаанд харьцангуй тогтвортой байгаа юм.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.