Top StoriesГэмт хэрэг

Инфографик: Өдөрт дунджаар 46 залилан үйлдэгдэж байна

Монгол гарч буй нийт гэмт хэргийн 35 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Нэг үгээр хэлбэл 2025 оны байдлаар улсын хэмжээнд 47.5 мянган хэрэг бүртгэгдсэнээс 17 мянга нь залилан. Тооцоолон үзвэл өдөрт 46 залилангийн гэмт хэрэг бүртгэгддэг гэсэн үг. Ерөөс ямар ч хөдөлмөр эрхлэхгүй, бусдыг залилах замаар ашиг орлогоо бүрдүүлж, амьдралаа тэтгэдэг бүхэл бүтэн сүрэг бидний дунд байна гэж хэлж болохоор.


Статистик мэдээллийг инфографик байдлаар хүргэе.

  • 2024 онд Монгол Улсын хэмжээнд 44.673 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15.889 нь залилах гэмт хэрэг. Хувиар тооцоолбол нийт гэмт хэргийн 35.6 хувийг залилан эзэлж байна.
  • Харин 2025 оны жилийн эцсийн дүнгээр Улсын хэмжээнд 47.480 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний 16.906 нь залилан. Тооцоолон үзвэл мөн л нийт гэмт хэргийн 35.6 хувийг эзэлж байна.

Тэгэхээр 2024, 2025 оны нийт дүнгээр 32.795 хүн залилах гэмт хэргийн хохирогч болсон гэсэн үг юм.

Харин 2026 оны нэгдүгээр сарын статистик мэдээллээс харахад Улсын хэмжээнд нийт 6095 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 2070 буюу 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

Залилах гэмт хэрэг ихэвчлэн цахимаар үйлдэгдэж байна. Ингэхдээ иргэдэд итгэл төрүүлэх замаар энэ хэргээ үйлддэг байна.

Тоон мэдээллийг дээр дурдсан бол одоо бодит тохиолдлуудыг энд дурдъя.

Кейс 1: Саяхан zuv.mn сайтад эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгийн төлбөрөө бусдад залилуулсан хохирогч эмэгтэй ярилцлага өгсөн. Тухайлбал, ""Л.Оюун-Эрдэнийн дэмжигчид” гэсэн фэйсбүүкээс танд 90 сая төгрөг өгье. Одоо 1.2 сая төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлчихсэн" хэмээн ярив. Тэрбээр 1.2 сая төгрөгөө хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн ба дахин 5 сая гаруй төгрөгийг өгөхийг шаардаж, удаа дараа чат бичиж сүрдүүлэхэд нь айсандаа тухайн хаягийг блок хийж, даруй цагдаагийн байгууллагад хандсан тухайгаа ярьсан юм.

Кейс 2: Хөдөө орон нутагт гарсан хэрэг. Тэтгэврийн насны иргэнийг "Танд буцалтгүй 100 сая төгрөгийн зээл олгох гэж байна" хэмээн бүх дансны мэдээллийг нь авчээ. Улмаар тус мэдээллийг ашиглан тухайн хүний нэр дээр малчны зээл авсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Кейс 3: Томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газруудын нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна. Тухайлбал, KFC сүлжээ хоолны газрын нэрийг ашиглан "Манайх 60 хувийн хямдралтайгаар бүтээгдэхүүнээ худалдан борлуулна. Та энэ линк дээр дарж орно уу" гэх мэдээллийг цахимаар илгээдэг байна. Улмаар тухайн линк дээр дарж ороход жинхэнэ сайттай нь адил байдлаар бүтээгдэхүүний сонголтууд гарч ирч, иргэд захиалга хийж төлбөрөө шилжүүлэх үедээ банкны мэдээллээ оруулжээ. Ингэснээр тухайн залилагчид дансны мэдээллээр нь нэвтэрч данс дахь мөнгийг нь шилжүүлэн авах, цаашилбал зээл авах тохиолдол гарсан буй юм. Яг энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн сүүлд гурван хүн өртөж, 8 сая төгрөгөөр хохирсон байна.

Энэ мэт кейс дурдвал дуусахгүй. 2025 онд бүртгэгдсэн нийт залилах гэмт хэргийн тоог 365 өдөрт хувааж үзвэл өдөрт 46 залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй.

Хамгийн сүүлийн жишээг дурдвал, Цагдаагийн байгууллагад /2026.02.04/-ний өдөр 24 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх 24 гэмт хэргийн таван нь эзэнтэй, 19 эзэн хэрэг байх бөгөөд нийт хохирлын хэмжээ 115 сая орчим төгрөг байна. Энэ бол залилах гэмт хэргийн ердөө ганцхан өдрийн тоо. Хусдаг сугалааны хонжвор, телеграмм даалгавар биелүүлэх, үнэт чулуу худалдан борлуулах, виз мэдүүлэг, орон сууц худалдах, түрээслэх, цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг гэмт хэргүүд өдөр бүр бүртгэгдэж байна.

Хэргүүдээс онцолбол:

  • “Өөрийн данснаасаа мөнгөө залилууллаа” гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “Б” нь Монгол саятан, Алтан аз, Хааны баялаг, Ичиган лоттерей гэх хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19.648.000 төгрөг;
  • “Газар зарна гэх зарын дагуу холбогдож залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эмэгтэй, “Ө” нь фейсбүүк дэх хуурамч зар, мэдээллийн дагуу холбогдож, 15 сая төгрөгөө залилуулсан байна.
  • “Яаралтай хүүтэй мөнгө зээлээч гэх зурвасын дагуу холбогдож, залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “О” нь бусдын хакердуулсан хаягаас ирүүлсэн зурвасын дагуу 3 сая төгрөг шилжүүлж, залилуусан байна.

Залилах гэмт хэрэг 12 жил хүртэлх хорих ялтай

Хамгийн сүүлд залилах гэмт хэргээр ял авсан хэргийг энд өгүүлье.

Шүүгдэгч Х.Х нь БНСУ-аас гар утас хямд үнээр оруулж ирнэ гэж итгэл үнэмшил төрүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Б.Б, Л.А, Д.Б нараас нийт 2,392,000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. Улмаар Шүүгдэгч Х.Х-г “бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаатайгаар хорьж, хохирч нарын хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэсэн байна.

Залилангийн хэргийн зүйл анги, ял шийтгэлийн тухайд

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
  • 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
  • 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ интернет залилантай одооноос дорвитойхон шиг тэмцэж нам дарж авахгүй бол ч ...

Зочин
Зочин

Zaliluulj baigaa hunuus n teneg bn

Зочин
Зочин

Hohirol mungiig n tootsvol denduu geneer yoo garna daaa shulaach nar ajil hiigeesei

Зочин
Зочин

Hunii nasaaraa hurimtluulsan zuiliig hulgailj luivardaj amidrahaasaa icheeseii

Зочин
Зочин

Luivarchid

Uynga
Uynga

Ene setguulch sain medee beldej anhaarah sedev mun shuuu

Zochn
Zochn

Hunii hudulmur shuudee arai denduu ym

Оюунааа
Оюунааа

Би 20 сая төгрөгөө залилуулсан цагдаа нар мөрдөж байгаа гэхээс цаашгүы юмааа араы хэтэрхий

Оюунааа
Оюунааа

Ёоё яаж амьдар гээвэээ

Зочин
Зочин

Хүн хүн мөлжиж амьдарч байна энэ сүргийг зогсоох хэрэгтэй

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button