Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: АНУ-тай Оманд хийсэн хэлэлцээ сайн эхлэл байлаа

Иран болон АНУ-ын төлөөлөгчид Оман улсад баасан гарагт /2026.02.06/ уулзаж цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи тэрхүү уулзалтыг сайн эхлэл байлаа гэсэн юм. Тус хэлэлцээ амжилт олохгүй бол Ойрх дорнодод дайн дэгдэх магадлал нэмэгдэнэ гэж хүмүүс эмээж байна.

Аракчи АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нартай хэлэлцсэнийхээ дараа “Аливаа яриа хэлэлцээг хийхийн тулд заналхийлж, дарамтлахаас татгалзах хэрэгтэй. Техран зөвхөн цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэнэ. Бид АНУ-тай өөр ямар ч асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн юм. Уулзалт эхлэхээс өмнө хоёр тал хэлэлцэх сэдвийн тал дээр санал зөрөлдөж байсан билээ. Иран зөвхөн цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх сонирхолтой байсан юм. Харин АНУ Ираны баллистик пуужин, Ойрх дорнод дахь зэвсэгт бүлгүүдийг дэмжиж байгаа явдал, жагсаж буй иргэдээ нухчин дарж буй асуудлыг хэлэлцэхийг хүсэж буй.

Трамп Иранд үзүүлж буй дарамт шахалтаа баасан гарагт /2026.02.06/ өндөрсгөж, Иранаас шууд болон шууд бус байдлаар бараа худалдан авдаг бүх улсад 25 хувийн тариф онооно гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ЩВЕЙЦАРЬ ЛУУГАА АДИЛ ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ГАХАЙ БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ. ХАРИН МОНГОЛЧУУД БОЛ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ГАЗРЫНХАА ДООР ЕСӨН ЭРДЭНЭТЭЙ, ГАЗРЫНХАА ДЭЭР ТАВАН ХОШУУ МАЛТАЙ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ХЭРНЭЭ БАЙГАА БОЛОМЖОО ОГТХОН Ч АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ.

Холбоотой мэдээ

Back to top button