Манделсон Эпштейнтэй холбогдсон нь Их Британийн ерөнхий сайдад асуудал болж байна
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Питер Манделсоныг АНУ-д суух элчин сайдаар томилсон нь маш зөв шийдвэр гэж хүмүүс үздэг байв. Манделсоныг хүмүүс Доналд Трамптай харилцах харилцааг зохицуулахад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байсан юм.
Гэвч жилийн дараа энэхүү сонголт нь Стармерын хувьд хамгийн том аюул болж хувирлаа. Манделсон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь ил болж, засгийн газрын нууц мэдээллийг задруулсан байж болзошгүй и-мэйлүүд дэлгэгдсэн. Үүнээс болж Хөдөлмөрийн намын гишүүд Ерөнхий сайд Стармерын шийдвэр гаргах чадвар болон манлайлалд эргэлзэж эхэллээ.
Стармер энэ дуулианаас одоо шууд огцрох аюулд аюулд ороогүй байна. Гэхдээ Хөдөлмөрийн намын нэрээ нууцалсан зургаан гишүүн хэлэхдээ энэ хэрэг ерөнхий сайдын байр суурийг улам сулрууллаа гэжээ. Хөдөлмөрийн нам дотор Стармерыг эсэргүүцсэн бүлэг аль хэдийн үссэн байгаа билээ.
Гэвч түүнд хамгийн үнэнч улстөрчид хүртэл Стармер огцрох нь цаг хугацааны асуудал болсон гэж үзэж байгаа аж. Хөдөлмөрийн намын олон гишүүн ирэх тавдугаар сард болох орон нутгийн сонгуулийг эгзэгтэй мөн гэж үзэж байна.
Хөдөлмөрийн намын нэгэн идэвхтэн Стармерт тулгарсан нөхцөл байдлыг "Buckaroo” гэдэг хүүхдийн тоглоомтой зүйрлэжээ. Тус тоглоом нь илжигний нуруун дээр ачааг нэг нэгээр нь давхарлаж, нурж унатал тавьдаг. Тэрхүү идэвхтэн "Стармерын хувьд ч гэсэн хэзээ нэгэн цагт бүх зүйл нуран унах нь тодорхой байна" гэж хэлжээ.
Тус амын нэгэн гишүүн хэлэхдээ, бодлогуудаа эрс өөрчилж, хандивтай холбоотой алдаанууд гаргасны дараа Манделсоны дуулиан тохиолдсон нь ямар нэгэн зүйл эргэн сэргээх боломжгүйгээр эвдэрсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна гэсэн юм.
Улс төрийн эрсдэлийн шинжилгээний "Eurasia Group" байгууллага Стармерыг энэ онд огцрох магадлалыг 80 хувьтай гэж үзэж байна. Өмнө нь энэ үзүүлэлт 65 хувьтай байсан юм. Тэд энэхүү дуулианыг Стармерын нэр хүндэд засаж залруулах боломжгүй хохирол учрууллаа гэж дүгнэжээ.
Хөдөлмөрийн намын янз бүрийн бүлгийн зургаан гишүүн Манделсоныг элчин сайдаар томилсон нь Стармерын нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж үзэж байна. Учир нь Стармер анх улс төрийг цэвэрлэнэ гэж амлаж гарч ирсэн билээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.