УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Шинжан шинфан”-ны гомдлоор Б.Пунсалмаагийн нөхөр, Э.Бат-Амгалангийн дүү нь шалгагдаж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүсийг хамтатган гадны компанийн мөнгийг завшсан асуудлаар хуулийн байгууллага шалгаж эхэллээ.


Саяхан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг завшсан асуудлыг "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэвтрүүлэг ил болгосон. Үүнтэй холбоотойгоор Б.Пунсалмаа "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн. Олон арван компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм. Холбогдох талууд тайлбар хийнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсад хөгжил авчрах аливаа ажлын төлөө тууштай зүтгэсээр байх болно" гэж цахим хаягтаа байр сууриа илэрхийлээд амжив.

“Шинжан шинфан”компанийн мөнгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт Барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар сонгуулийнхаа сурталчилгаанд ашигласан уу?

Нэр бүхий этгээд цагдаагийн байгууллагад "“Хос Мөнгөн Зам” ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй этгээд нь бусад хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх захирлын эрх мэдэл халдаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар хуулийн этгээдийн нэр дээр төгрөгийн болон долларын данс нээлгэж, уг дансаар үлэмж хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж, улмаар дур мэдэн зарцуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан. Уг хууль бус мөнгөн гүйлгээгээр нэр бүхий этгээдүүдийн сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол гарсан ч удаа дараалан хэргийг мөрдөгчид хааж иржээ.

Эх сурвалжуудын мэдээллээр энэ гомдолд дурдагдсан хүмүүс Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар аж.

Тэд хамтарч бизнес хийдэг ба тэднийг хамтатган цагдаагийн байгууллагаас хуурамч данс нээж төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна. Нэг үгээр хэлбэл цагдаагийн мөрдөнгөөс хэрэгсэхгүй болсоор ирсэн хэрэг дахин шалгагдах болсон байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.

Яагаад энэ хэрэг прокурорт шилдэггүй байсан учир зангилаа нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир Э.Бат-Амгалан нар хамаатан. Энэ хамаарлаараа хэргийг нь хаасаар ирсэн гэнэ.

Ирэх хаврын чуулганаар хэд хэдэн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах тухай мэдээлэл эртнээс хөвөрсөн. Тус нэрсэд УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Э.Бат-Амгалан нар багтаж, хамаарал бүхий этгээдүүдийнх нь үйлдлээр залилангийн асуудлаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах уу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Бат-Амгаланг ухвал их юм байгаа даа чимээгүй царайлчихаад. Хүүк Содбаатар Бат-Амгалан нар эрдэнэсийн овоолгыг ухаад байгаа, Зэс Эрдэнийн хувийн ард эд нар л байгаа

Зочин
Зочин

АН-н жагсаалтад 10 тэрбумыг өгч орсон хэдэн баян авгайчуулын нэг дээ. Бизнeсийн мөнгөний хүмүүсийг төрд оруулах дэмий дээ

Чинзо
Чинзо
Reply to  Зочин

Шарк энэ тэр гээд далчигнаад байсан авгай залилан хийсэн мөнгөөрөө УИХ - д оржээ.

Зочинзочин
Зочинзочин

МОйл бол Улс төрийнхний гар хөл болж ирсэн . Ер нь санхүүгийн доголдол үүсээд дампуурах шатандаа орсон юм билээ.

Зочин
Зочин

Гүй энэ УИХ гишүүний дархан эрх халдашгүй байдал гэж ямар ац нь байнаа энэ луйвар хулгайд дандаа,их хурлын алнууд чинь нэр холбогдох юм.Чуулганы танхимаас нь бариад шууд хорьдог байх хэрэгтэй Пунсалмаа гэдэг энэ чавганц аймаар луйварчин гар юмаа.

kkkk
kkkk

chadah uu

Зочин
Зочин

Ойлгомжтой хулгайн хэрэг новшнуудыг УИХ-аас зайлуулж шоронд нь хийн хохирсон хүмүүсийн хөрөнгийг гаргуул!!

Настан
Настан
Reply to  Зочин

АТГ,ЦАГДАА,ШҮҮХ-д итгэх ямарч итгэл алгадаа.Хүрэлсүхийг зайлуулаагүй цагт эд даварсаар байх болно.

Зочин
Зочин

Бат амгалан дүү Батбаяр нар жинхэн хулгайчид шүү. АТГ сайн шалгаарай их юм гарна. Гэнэт баяжсан. Сайн шалгаарай

ganaa
ganaa

Одоо тэнээд төрсөн дүү хамаатныхан асуудлыг ч гэсэн гишүүнтэй холбож ярьдаггаа болих хэрэгтэй. Хүнийг мөн ч их харлуулах юм даа

ganaa
ganaa

Хятадууд их худлаа ярьдаг хүмүүс

Сараа
Сараа

Өөрсдөө сонгсон хохь нь

Сараа
Сараа

Энэ новш эцэг шүү юм нь амьд байдаг гэсэн

Галаа
Галаа

УЛААНБААТАР ХОТ БОЛ БҮР Ч АЙМААР АВЛИГЫН ГАЗАР ШҮҮ. ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Зочин
Зочин

Нямочир гэж наанаа шудахга дүр эсгэсэн улаан хорчин хогийн новш байсан да

Зочин
Зочин

2 хачин юмыг эргүүлж татвал таарна. Хүрэлсүхийн суганд хавчуулагдаад мултрах уу харнаа

батаа
батаа

Хотын дарга их л айдастай байна дээ. Өрсөлдөгчөө намнах ажиллагаа эрчимжүүлж эхэлжээ Их л айдастай байна даа

Сүрэн
Сүрэн

Хотын нөхөдүүд зориуд Батамгалан гишүүнийг харлуулаад эхэлжээ Хотын дарга болно гэж их айж дээ

Зочин
Зочин
Reply to  Сүрэн

Шуналын тулам ш дээ

Лутаа
Лутаа

кккк Хотын даргын асуудал ямар өндөрөө авч байна вэ Айсан хүнд аргал хөдөлнө гэж

Зочин
Зочин
Reply to  Лутаа

Гэмт үйлдлээ худлаа улс төрөөр халхлах санаатай юу. Хотын даргад өрсөлдөхгүй гээд жон жон гээд байсан юмтай хэн орооцолдох юм

Холбоотой мэдээ

Back to top button