НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Сар шинээс өмнө олгох мөнгөн тэтгэмжүүд
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох мөнгөн тэтгэмжүүдийн хуваарийг танилцуулсан. Тэгвэл энэ долоо хоногт буюу сар шинийн баяраас өмнө олгох мөнгөн тэтгэмжүүдийн мэдээллийг хүргэж байна.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 12-нд
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 11-нд
- "Эхийн алдар" одонгийн мөнгөн тэтгэмж хоёрдугаар сарын 11 болон 25-нд
- Насны хишгийг хоёрдугаар сарын 11 болон 25-нд
- Хүнс тэжээлийг дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хоёрдугаар сарын 12-нд
- Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 12-нд тус тус олгох юм байна.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатарын баярлуулах мэдээ бол цагаан сарын өмнө,монголын иргэн бүрт 10 сая төгрөг тараах юм.Үүнийхээ хариуд улны маниус 27 онд МАН н гарыг дэмжих,2028 онд МАН г хуйгаар нь сонгож дахин дарлал мөлжлөгийг амсах ийм нигууртай гэж миний сахиусанд буулаа шүү.