НИЙГЭМНийгэм мэдээ
Баян-Өлгий аймгийн Хуримын ордон, Ресторан зэрэг газруудад хүүхэд ажиллахыг хориглолоо
Хуримын ордон, баар, ресторан, цэнгээний газруудад насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулах, оролцуулахыг хоригложээ. Тодруулбал, аймгийн засаг дарга Е.Зангар хүүхдийг хорт зуршил, согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор дээрх захирамжийг гаргажээ.
Түүнчлэн хүүхдийг хорт зуршил, согтуурах, мансуурах донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар олон талт арга хэмжээ авч ажиллахыг Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон Цагдаагийн газарт даалгажээ. Мөн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтарч ажиллахаар болсон байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирвэст уулын анчин Зангар маш зөв зүйл хийжээ.