НИЙГЭМНийгэм мэдээ

ТЗИС-ийг төгсөгчдөд дипломыг нь гардуулав

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө хийлээ. Тус сургуулийг 2025-2026 оны хичээлийн жил төмөр замын 7 мэргэжлээр 92 оюутан төгсөж байгаа юм. Техникумаас их сургууль болтлоо 73 жилийн турш төмөр замын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж ирсэн тус сургууль өнгөрсөн жил их сургуулийн статустай болсон юм. Мөн тус сургууль сургалтын байгууллагын үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхэд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс хөндлөнгийн аудит хийж, 2035 он хүртэл магадлан итгэмжилсэн юм.  

Улс орны хөгжилд төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед сайтар бэлтгэгдсэн төмөр замын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байгаа нь ТЗИС-ийг төгсөж байгаа залуучууд мэргэжлээрээ ажиллах боломж нэмэгдэж байна.

А.ТЭНҮҮН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button