Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Э.Батбаяр “Зэс эрдэнийн хувь”-ийг авч, Э.Бат-Амгалан барилга барьж дэвжсэн түүх ба 6.8 тэрбумын гүйлгээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхрийн эзэмшдэг "Хос мөнгөн зам" ХХК-иас 2021.05.03-2021.09.04-ний өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд нийт зургаан удаагийн үйлдлээр 6.8 тэрбум төгрөг Э.Бат-Амгалан сайдын төрсөн дүү Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн эзэмшил дэх “Би Эй Ти девелопмент партнерс” руу шилжсэн баримт дэлгэгдээд буй.

Эл ₮6.8 тэрбумын гүйлгээг хүлээн авсан “Би Эй Ти девелопмент партнерс” нь Эрдэнэтийн үүсмэл ордуудын нэг "Зэс Эрдэнийн хувь" компанийн 70 хувийг эзэмшдэг “Бльюмон металс” ХХК-ийн өмчлөгчдийн нэг. Э.Батбаярын эхнэр Э.Энхмаа “Бльюмон металс” ХХК-ийн өмчлөгчдийн нэгээр 2021 оны нэгдүгээр сард бүртгүүлснээсээ хойш дөрвөн сарын дараачаас дээрх их хэмжээний мөнгийг Б.Пунсалмаагийн нөхрийн эзэмшлийн ХХК-иас татаж эхэлсэн нь анхаарал татдаг.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэнийг залилах замаар авсан гэгдэж буй ₮6.8 тэрбум төгрөг тэр чигтээ Эрдэнэтийн овоолог руу орсон логик харагдаж байгаа юм. Яг энэ мөнгө 2021.05.03-ны өдөр шилжсэнээс хойш 10 хоногийн дараа Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр “Квантум электрик монголиа” ХХК -иараа “Бльюмон металс” ХХК-ийн өөр нэг өмчлөгчөөр бүртгүүлжээ.

Утгачилбал, Эрдэнэтийн зэсийн овоолго руу Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр 2021 онд хоёр компаниар орсон, ингэхдээ "Хос мөнгөн зам"-аас шилжсэн 6.8 тэрбумыг өөрсдийн хүч болгон ашигласан гэж уншигдаж байгаа юм.

Сангийн яаманд ажиллаж байхдаа "Хос мөнгөн зам", "Шинжан Шинфа" ХХК-иудын мөнгийг төрөөс авч өгөх далд үүрэг хүлээдэг байсан гэгддэг Э.Батбаяр нь 2021 онд тавдугаар сард ХХААХҮЯ-ны газрын даргын албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Үүнээс 1 жилийн өмнө ах Э.Бат-Амгалан нь УИХ-ын гишүүн болоод байв. Тэр НИТХ--ын төлөөлөгч байхдаа ₮236 саяын хөрөнгөтэй байсан бол дүү нь "Зэс Эрдэнийн хувь"-д 70 хувь эзэмших болсноор 2022 онд ₮2.6 тэрбумын хөрөнгө бүртгүүлж, ₮1.4 тэрбумын орлого олсон гэж тайлагнажээ.

Харин 2023 онд Э.Бат-Амгалан ₮270 саяын орлого олсон гэж тайлагнахдаа ХАСХОМ дээрх "Опту" ХХК-иараа барилгын бизнест хэдийн хөл тавьчхаад байв. "Опду" ХХК нь,

  • 2021 онд БЗД-ийн Улаанхуаран эцэст кино театр, сүлжээ дэлгүүрүүд бүхий "Кайду молл" 10 давхар худалдаа үйлчилгээний төв,
  • 2022 оноос "Кайду сити" нэрээр 1128 айлын хотхон,
  • 2024 оноос Скай ресортын хажууд "Кайду вилла" хаус хотхон зэргийг барьж байгуулж буй.

Мөн тансаг зэрэглэлийн "Nova nest town" хаус хотхоны газруудыг Э.Бат-Амгалангийн эхнэр Б.Заяа төрсөн дүү Б.Алагаагийн хамт эзэмшдэг.

Дээрх Э.Бат-Амгалангийн ХАСХОМ дахь "Опту" ХХК-ийн барилгын төслүүд, эхнэрийнх нь газар эзэмшил дэх тансаг хаус хотхонууд 2021 оноос хойш сүндэрлэн босож, дэгжин дэрвэсэн түүхийг бичжээ. Тэгвэл 2021 онд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр төрийн ажлаасаа гарч, "Зэс Эрдэнийн хувь" ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг “Бльюмон металс” ХХК-ийн өмчлөгчдөөр эхнэрийн хамт орсон байдаг.

Э.Батбаярыг "Зэс Эрдэнийн хувь" руу ингэж хүчтэй орох боломжийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхрийн эзэмшдэг "Хос мөнгөн зам" ХХК-иас өгсөн 6.8 тэрбум олгосон гэж харагддаг. Жилдээ 300 тэрбумын борлуулалтын орлоготой гэгддэг "Зэс эрдэнийн хувь" руу төрсөн дүү нь гулсаж орсноор Э.Бат-Амгалангийн барилгын салбарын бизнес өргөжин тэлсэн он цагийн түүх бичигдсэн нь энэ.

Ер нь товчхондоо эдний гэр бүлийн бизнес 2021 оноос хойш үсрэнгүй тэлжээ. Уг тэлэлтийг бий болгосон мөнгөний эх үүсвэр нь "Шинжан Шинфа" ХХК-ийн өвгөн хятадын мөнгө байгаад, үүнийгээ хэдэн жил хөөцөлдсөн ч хуулийнхан хөдлөөгүй дүр зурагтай өдийг хүрсэн гэж л харагддаг.

Уншигч та 2021 онд "Хос мөнгөн зам"-аас гүйлгээ хийсэн огноо, Э.Батбаяр "Зэс Эрдэнийн хувь" руу хоёр компаниар орсон огноо, Э.Бат-Амгалан гэнэт 2021 оноос барилгын салбарт цойлж эхэлсэн цагалбаруудын утгыг нэг бодоорой. Мөнгө мөртэй, цаг хугацаа гэрч болдог гэдэг логик өөрөө ийм юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мэдээг уншаад үнэхээр толгой эргээд байна жирийн хүн хэдэн төгрөгийн төлөө зүтгэж байхад ийм хүмүүс хэдэн тэрбумаар нь нааш цааш нь зөөж байдаг нь шударга ёс гэж ер нь юу юм бэ гэдгийг дахин бодогдуулж байна

Зочин
Зочин

Нэг гэр бүл ингэж богино хугацаанд баяжаад барилга уурхай гээд бүх салбарт орчихдог нь энгийн хөдөлмөрөөр бол огт боломжгүй зүйл шиг санагдаад итгэхэд хэцүү байна шүү

М.АМАР настан
М.АМАР настан

Хулгайч,луйварчин Э.Батамгалангаа байх газар нь хийлдээ.Иймэрхүү амьтас өөрийнхөө НАМ шүү юмыг татаж унагахад их нэмэртэй.МАН-/Монголын авилгачдын нам/ сөнөтүгэй.

Зочин
Зочин

Басан дандаа засагт байшаачуул нь хулгайчууд байгаа цагт монгол мөхөх зам руугаа явж байна хүүк зандан бүх хулгайчуудаа цжглуулаад айхгүйгээр идэхээр шийдэж дээ

Зочин
Зочин

Iim yum harhaar manai ulsad shudarga system baina gej bodohod mash hetsuu bolood baina darga nar n neg negnee hamgaalaad jiriin irged bol zugeer l haraad suuh yum shig

Зочин
Зочин

Ene buhnii tsaana mash ih mongo mash ih nuluu baina gej bodhoor aimshigtai haragdaad baina neg hun ingej bayajij bolno gej hen ch itgehgui dee

Зочин
Зочин

Эцэст нь хэлэхэд ийм байдал үргэлжилсээр байвал жирийн ард түмэн улам л ядуурч цөөхөн хүн улам л баяжих нь тодорхой

Зочин
Зочин

Зэс эрдэнийн хувийн ард Бат-Амгалангийн ард Содбаатар Хүүк нар байгаа

Зочин
Зочин

Omhiirsen hulgaichuud

Зочин
Зочин

Э.Батбаяр гэгч этгээд шинэ цагийн баяны дүрд тоглосон луйварчин. Шалгахад ядах юмгүй шууд илэрнэ. Ах дүү хоёроо одоо боллоо ш дээ шорондоо үтэр түргэн оч доо.

Зочин
Зочин

Гэрлийн хурдаар баяжсан луйварчид

УБ-ын иргэн
УБ-ын иргэн

Ийм арчаагүй авлигач нөхдөөс болж МАН "Монголын Авлигач Нам" болон өөрчлөгджээ. 28 оны парламентын сонгуулиар өндийхгүй боллоо доо. Арай нэр цэвэр хэдэн гишүүд нь өөрсдийн нэр хүндээр тойргоосоо гарч ирж мэдэх юм. Гэлээ гээд тооны хувьд 20-25-аас хэтрэхгүй.

Зочин
Зочин

huleej baihad iim humuus heden terbumiig shiljuulj togloj baidag ni shudarga yos gej yu yum be gej bodogdood baina

Зочин
Зочин

Би хувьдаа иймэрхүү мэдээг уншихаар уур хүрээд ч нэмэргүй уйлаад ч нэмэргүй юм шиг санагддаг учраас залуучууд маань илүү идэвхтэй дуугарч шаардах хэрэгтэй гэж бодож байна

Зочин
Зочин

Ene bugdiiig harhaar manai ireedui yamarch gerelgui yum shig sanagdah uy olon baina gehdee bas naidvaraa aldmargui baina

Зочин
Зочин

Эцэст нь хэлэхэд ийм байдал үргэлжилсээр байвал жирийн ард түмэн улам л ядуурч цөөхөн хүн улам л баяжих нь тодорхой

Зочин
Зочин

Bi ene asuudlaar neg ch gesen alban tushaaltan tailbar hiigeesei gej huleej baina gehdee ter ni biylehgui l baih daa

Зочин
Зочин

Bi ene asuudlaar neg ch gesen alban tushaaltan tailbar hiigeesei gej huleej baina gehdee ter ni biylehgui l baih daa

Зочин
Зочин

Bi ene asuudlaar neg ch gesen alban tushaaltan tailbar hiigeesei gej huleej baina gehdee ter ni biylehgui l baih daa

Зочин
Зочин

Эцэст нь хэлэхэд ийм байдал үргэлжилсээр байвал жирийн ард түмэн улам л ядуурч цөөхөн хүн улам л баяжих нь тодорхой

Зочин
Зочин

Manai ulsad shudarga shalgalt hiideg system baigaasai gej husehesees oor yum alga daa

Зочин
Зочин

Үнэхээр л мөнгө мөртэй цаг хугацаа гэрч гэдэг үг яг таарч байна бүх огноо баримт нь хоорондоо холбоотой харагдаж байна

Зочин
Зочин

Ene humuus heden terbumiig ergulduuleh hoorond bid nar banknii zeeliin huu toloh geed zuderch baina ene l shudarga bus baidal

Зочин
Зочин

Зарим нь атаархаж байна гэж бодож магадгүй гэхдээ энэ бол атаархал биш шударга ёсны тухай яриа гэдгийг ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Иймэрхүү юм олон давтагдаад байвал залуус эх орондоо итгэх итгэл бүр мөсөн унтарна шүү дээ төр засаг үүнийг ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Ene udaa ch gesen shalgalt boditoor yavaasai neg ch gesen hun hariutslaga huleegeesei gej husej baina

Зочин
Зочин

Энгийн иргэдэд бол ийм том мөнгө зүүдэнд ч оромгүй тоо харахад л сэтгэл гонсойж амьдрал ямар ялгаатай вэ гэж бодогдоно

Зочин
Зочин

Zarim naiz mini ene bol uls torin togloom gej heldeg gehdee togloom geed orhihoor araas ni bodit amidralaar hohiroh ni bid nar bolood baidag

Зочин
Зочин

Нэг талаасаа ийм мэдээлэл гарч ирж байгаа нь сайн хэрэг ядаж үнэн бодит байдал ил болж хүмүүс ярьж эхэлж байна

иргэн
иргэн

Нямбаатараа энэ хүнийг тэгээд эрхтхэн нухаж байхгүй яасын, одоо Нийслэлийн намын хороог авч магадгүй гээд троллдоод байх юм, ккк

Зочин
Зочин
Reply to  иргэн

Троллдох зэргийн асуудал биш, ноцтой. Тэгээд ч энэ нийслэлд өрсөлдөхгүй гэдгээ хэлсэн

Зочин
Зочин

Сайн бичсэн байна, Шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин

ovoolgiin mongo eniig hatgaad sav ni duurch eheljee

Зочин
Зочин

70 terbum shdee dun ni

Зочин
Зочин

Энхбаяр одоо энэ сайд гишүүндээ яаж хандах уу харцгаая. Үнэхээр шудрага юм уу, хараагүй сонсоогүй мэт өнгөрөөх үү

Зочин
Зочин

Ардын намынхан дандаа ийм хогийн юмнууд байдгийн л даа!

Зочин
Зочин

O

Зочин
Зочин

Бид ийм л хүмүүсийг намчирхаж сонгоод дарга болгоод байна даа

Холбоотой мэдээ

Back to top button