АНУ-ын хууль тогтоогч нар Ерөнхий прокурор Пэм Бондиг Эпштейний хамсаатнуудын нэрийг нууж байна буруутгалаа
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хорооны гишүүд лхагва гарагт /2026.02.11/ сонсгол явуулсанд Ерөнхий прокурор Пэм Бонди оролцсон юм. Сонсголын үеэр Бүгд найрамдах намаас Конгресст суудаг Томас Масси Бондиг бэлгийн хүчирхийлэгч Эпштейний нөлөө бүхий хамсаатнуудын нэрийг нууж байна гэж буруутгажээ.
Томас бол Эпштейний файлуудыг олон нийтэд ил болгох хүчин чармайлтыг ахлаж явуулсан хууль тогтоогчдын нэг юм. Тэрбээр АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний файлуудыг ил болгох талаар хуулийг мөрдөлгүй томоохон алдаа гаргасан гэж шүүмжилжээ. Томас сонсголын үеэр Хууль зүйн яам хохирогчдын нэрийг цацаж, Эпштейний хамсаатнууд гэсэн хүмүүсийн нэрийг дарсныг харуулсан баримт толилуулсан юм.
Сонсголын дундуур Бонди хэд хэдэн хууль тогтоогчтой маргалдсан байна. Хууль зүйн яам их хэмжээний файлыг нийтлэлгүй орхисон хэмээн хууль тогтоогч нар дургүйцжээ. Тус яам хууль зүйн давуу байдлаа дурдаж, их хэмжээний материал нийтлэхээс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БИД НАРТ ЯМАР ХҮРТЭЭЛТЭЙ ЮМ ҮМХИЙ АМЕРИКУУД ЯАХ НЬ БИДЭНД ХАМААГҮЙ НЭГ НЭГНИЙГЭЭ ГОШНОГДОО Л БИЗ ЛАЛАР ГЭЖ