Ким Жон Ун охиноо өөрийн залгамжлагчаар сонгосон гэж БНСУ мэдэгдлээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жү Эгээ өөрийн залгамжлагчаар сонгосон бололтой гэж БНСУ-ын тагнуулын алба мэдэгджээ. Ийм учир БНАСАУ Ким Жү Эг төрийн эрхийг залгамжлагч гэж тодорхойлохоор ажиллаж эхэлсэн гэж тус алба мэдэгдсэн байна. БНСУ-ын Үндэсний тагнуулын алба (NIS) түүнийг төрийн эрхийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүн гэж тодорхойлдог байсан юм.
“NIS”-ын албан тушаалтнууд хууль тогтоогч Пак Сун Вон, И Сон Кинь нарт тагнуулын мэдээлэл өгчээ. Тэдэнд өгсөн мэдээллээр бол Ким Жү Э сүүлийн үед хэд хэдэн төрийн бодлого дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь түүнийг залгамжлагчаар сонгосныг илтгэх шинж тэмдгүүдийн нэг болсон байна. И Сон Кинь хэлэхдээ “Ким Жү Э Хойд Солонгосын Ардын армийн үүсгэн байгуулагдсан ой, Күмсүсан дахь Нарны ордонд зочилж, зарим төрийн бодлого дээр өөрийн санал бодлоо илэрхийлсэн шинж тэмдэг илэрсэн тул түүнийг залгамжлагчаар томилох үе шат явагдаж байгаа гэж NIS дүгнэж байна” гэжээ.
2024 оны нэгдүгээр сард NIS анх Ким Жү Эг БНСУ-ын төрийн эрхийг залгамжлах хамгийн магадлалтай хүн гэж дүгнэсэн. Тагнуулын алба түүнийг 2013 онд төрсөн байх гэж тооцоолдог юм.
Эх сурвалж: Yonhap News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.