Франц төрөлтийг дэмжихийн тулд 29-өөс дээш насныханд хүүхэдтэй болохыг уриалсан захиа илгээнэ
Францын парламентын хороо төрөлтийн түвшин буурч байгаа асуудалд зориулсан төлөвлөгөө танилцуулжээ. Гэвч мэргэжилтнүүд болон олон нийт тэрхүү төлөвлөгөө үйлчилнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Төлөвлөгөөнд 29 болон түүнээс дээш насны хүмүүст хүүхэдтэй болохыг уриалсан захиа илгээх гэх мэт зүйл багтжээ. 27 настай Люси “Энэ арга барил нь эвгүй сэтгэгдэл төрүүлмээр гэж бодож байна. Төрөлт буурч буй асуудалд иргэдийн анхаарлыг хандуулах зөв арга биш” гэж хэлсэн байна.
Дэлхийн хэд хэдэн орон төрөлтийг хурдацтай буурч байгааг удаашруулж, нэмэгдүүлэх бодлого явуулж эхэлсэн. 2025 онд Франц улсад Дэлхийн II дайнаас анх удаа төрөлтөөс их нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсын Үндэсний статистикийн газар мэдээлснээр 2025 онд 645 мянган хүүхэд төрсөн бол 651 мянган нас баралт бүртгэгджээ. Харьцуулахад 2010 онд төрөлт 850 мянга байсан юм. 2025 онд Францын төрөлтийн түвшин 1.55 болж буурчээ.
Францын парламентын хороо захиа илгээхээс гадна хүүхдийг 20 нас хүртэл нь сар бүр 250 еврогийн тэтгэмж олгох, гэр бүлүүдэд байр худалдан авах болон одоогийн гэрээ томруулахад нь туслах талаар авч үзэж байгаа аж.
Эх сурвалж: Euro News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huuhed tus bur 250 e hurdan bolgoochee.
Яаж явахууу