Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы шинэ парламент хоёрдугаар сарын 18-нд ерөнхий сайдаа томилно

Японы шинэ парламент ирэх лхагва гарагт /2026.02.18/ ерөнхий сайдаа томилно. Тус санал хураалтад Ерөнхий сайд Такаичи Санаэ ялалт байгуулах нь тодорхой гэж шинжээчид үзэж байна. Ерөнхий сайд Санаэ рейтинг өндөртэй байсан тул нэгдүгээр сард парламентын доод танхимаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан. Ээлжит бус сонгуулиар Санаэгийн Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

Лхагва гарагийн санал хураалтын дараа Санаэ хоёр дахь засгийн газраа байгуулна. Засгийн газрын ахлах эх сурвалжууд хэлснээр тэрбээр аравдугаар сард ажлаа хүлээн авч, үүсгэсэн засгийн газрын бүрэлдэхүүнээ хадгалах бодолтой байгаа аж. Либерал Ардчилсан нам аравдугаар сард Японы Инновацын намтай эвслийн засгийн газар байгуулсан. Ээлжит бус сонгуулийн үр дүнд тэдний эвсэл парламентын доод танхимд 352 суудалтай болсон байна. Доод танхим нийтдээ 465 суудалтай юм.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button