Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны К поп ганцаарчилсан уран бүтээлч боллоо

Алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүг 20 тэрбум on-demand стриймтэй анхны К поп ганцаарчилсан уран бүтээлч болсон байна. Тэрбээр энэхүү амжилтыг Азийн уран бүтээлчид дундаас хамгийн богино хугацаанд гүйцэтгэв. On-demand стрийм гэдэг нь хөгжмийн платформууд дээр тодорхой дууг шууд хайж сонсохыг хэлдэг. Тэгэхээр Жонгүгийн уран бүтээлүүдийг 20 тэрбум удаа шууд хайж сонссон гэсэн үг юм.

Түүний ганцаарчилсан уран бүтээлүүдийн дебют болох “Seven” дуу нь дэлхийн хамгийн том хөгжмийн платформ болох “Spotify” дээр хурдтайгаар рекордуудыг эвдсэн байдаг. Тодруулбал “Seven” нь хамгийн богино хугацаанд 100 сая, 900 сая, 1 тэрбум, 1.1 тэрбум стрийм авсан уран бүтээл болсон билээ. Гиннесийн амжилтын ном “Seven” дууг “Spotify” дээр хамгийн хурдан 1 тэрбум стрийм хийсэн уран бүтээл гэж бүртгэж авсан байдаг.

Эх сурвалж: Korea Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button