Гадаад мэдээДЭЛХИЙ

Навальныйг ОХУ хорт мэлхийн хороор хөнөөсөн гэж Европын орнууд буруутгалаа

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйг шоронд байхад нь хорт мэлхийн хороор хөнөөсөн гэж Европын таван орон бямба гарагт /2026.02.14/ мэдэгдэл хийв. Навальный хоёр жилийн өмнө хойд туйлд байрладаг хатуу дэглэмтэй шоронд амьсгал хураасан.     

Их Британи, Герман, Франц, Швед болон Нидерланд хамтран мэдэгдэл гаргахдаа Навальныйн цогцосноос авсан дээжийн шинжилгээнд Өмнөд Америкт байдаг хортой мэлхийний эпибатидин нэртэй хор илэрсэн гэжээ. ОХУ-ын засгийн газар Навальныйн үхэлтэй холбоогүй гэх байр суурийг илэрхийлдэг. Барууны орнуудын бямба гарагт /2026.02.14/ гаргасан мэдэгдлийг ОХУ худал суртал ухуулга гэсэн байна. Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яам “Мэлхийний тухай энэ утгагүй зүйлд ямар хүн итгэх бол гэдгийг бодох хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Horduulsan gehed ergelzeh zuilgui.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харсан юм шиг бичдэг эргүү вэ

Зочин
Зочин

Барууны мөнгөөр угжигдаг.оросыг бутлах. эсэргүү нөхөр шоронд ороод тансаг амьдрал нь тасархаар ялаа даахгүй явсан байхаа.

Зочин
Зочин

болоод өнгөрсөн юмыг буцааж үл болно

Холбоотой мэдээ

Back to top button