УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Чойжилсүрэнд салбараа өөд нь тат гэж өгсөн 30 хоногийн хугацаа дөрөв хоногийн дараа дуусна
Өнгөрсөн сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбараа төвхнүүлэх 30 хоногийн хугацаа өгсөн байдаг.
Энэ үеэрээ "Б.Чойжилсүрэнд ДЦС-4 дээр гарсан гэмтлийг арилгах, одоогийн эрчим хүчний асуудлыг шийдэх 30 хоног өгч байна. Хэрэв шийдвэрлэж чадахгүй бол хариуцлага тооцно, өнөөдөр сануулж байна. Өмнө нь ДЦС-3 дээр дэлбэрэлт гарахад 100 хоногийн хугацаа өгч байсныг санаж байгаа байх" хэмээн хэлсэн юм.
Мөн сар шинийн баяраар цахилгаан таслахгүй байх үүргийг ч өгсөн байдаг.
Тэгвэл дөрөв хоногийн дараа Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоног дуусна. Тэр үед хэрхэн салбараа өөд нь татах ажил хийсэн эсэх, сайдын суудлаа өгөх үгүйдээ дүн тавиулна гэсэн үг.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bnga nuraaj bdag dampuu
Аа ёстой суга өөд нь татжээ, тог тасарсангүй шүү, ккккк
Чойжилсүрэн салбараа өөд нь татчихсан ш дээ! Тог тасарахаа болиод лаг гоё байгаа биздээ! Хэ хэ?
bolii2 100 shdee geh bailgui
Ямар ч байсан UB Palace-н суурин дээр баригдаж байгаа хотхон хорооллыг нь дуустал нь нэмж хугацаа өгөх байх аа. Тэгэхгүй бол хотхон нь ашиглалтанд ороход нь сайд биш болчихвол халаалт дулаанаа яаж холбох юм. Хугацаа нь сунгагдах байх аа