Хойд Солонгосын эрх баригч нам Ким Жон Уныг даргаараа дахин сонголоо
Хойд Солонгосын эрх баригч Ажилчдын нам ням гарагт /2026.02.22/ хуралдаж Ким Жон Уныг ерөнхийн нарийн бичгийн даргаараа дахин сонгосон гэж тус улсын “KCNA” төрийн өмчит телевиз өнөөдөр /2026.02.23/ мэдээлжээ. Тэрхүү хуралдаан Ким Жон Уны эрх мэдлийг бататгалаа.
“KCNA” телевиз мэдээлэхдээ Ким Жон Ун улсынхаа нэр хүндийг өсгөж, хувьсгалт ажлаа үргэлжлүүлэх бат бөх суурийг дэлхийн тавцанд тавьж, зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлсэн хэмээн магтсан байна. Намын гишүүд мөн Төв хороонд суух хүмүүсийг сонгож, намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталжээ.
Ким Жон Ун өөрийн залгамжлагчаар сонгосон гэх түүний охин Ким Жү Э чуулганд оролцсон эсэх талаар мэдээлэл одоогоор байхгүй байна. БНАСАУ-ын Ажилчдын нам таван жил тутам их хурал хийдэг. Тэрхүү их хурал нь өнгөрсөн пүрэв гарагт /2026.02.19/ эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус нам бодлогын томоохон өөрчлөлт хийсэн эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.