Орон нутаг

Э.Бямбажаргал: Орон нутгийн зам, даваа гүвээ хаагдсан, сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлж байна

Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын хэмжээнд  шуурганы улмаас айл өрхүүд  90 хувийн цасанд боогдсон хүнд нөхцөл байдалтай байна.

2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүссэн.Тус шуурганы үеэр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр болох “Түвшиндалай”, “Полигон” гэх газруудад энэ сарын 21-ний өдөр гэрээсээ мал хариулахаар гарсан 52 настай эмэгтэй, аргамжаатай морио авчрахаар явсан 70 настай эрэгтэй нар цасан шуурганд төөрч, осгож нас барсан харамсалтай тохиолдол гарсан.

Нөхцөл байдлын талаар Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Малдаа явсан аав, хүү хоёр осголтын байдалтай тус  аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байна. Шуурганы улмаас  айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ, даваа хаагдсан нөхцөл байдал үүсэж Халхгол суманд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2026 оны 02 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд цахим хэлбэрт шилжүүлсэн. Хамар Даваанаас ганц мод хүртэлх замыг нээх ажлыг хийж гүйцэтгэнэ малчид руу очих замын цасыг түрж замыг нээх ажлыг зохион байгуулж байна. Мөн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунган хаах шийдвэр гаргасан байгаа. Онцгой комиссын хурлын шийдвэрийн дагуу Хилийн цэргийн 0198 дугаар анги, Зэвсэгт хүчний 329 дугаар анги, Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 62дугаар анги, Цагдаагийн тасаг, Нөмрөгийн Дархан цаазат газрын албан хаагч, сумын иргэдийг хамруулж эрлийн болон баг, сум хооронд, малчид руу зам гаргах ажиллагааг холбогдох байгууллагууд зохион байгуулж байна” гэв.

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэцэрлэг сургуулийг цахимаар ажиллуулж байна гэж яаж ичихгүй худлаа ярьж байна аа ? Бүх айл чинь старлингтай, хүүхдүүд нь нөтбуктэй болчихсон уу ? Нэг иймэрхүү пялдаганууд л төрд ажиллаж бгаамдаа

Холбоотой мэдээ

Back to top button