Нийслэл

Нийслэлийн төсвийн тодотголын үеэр трамвай төслийн 350 тэрбумын зардлыг шүүмжилж, эсэргүүцэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар 2026 оны нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд ойролцоогоор нэг их наяд төгрөгийн тодотгол хийхээр яригдаж буй билээ.

Зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бууруулах замаар 5.3 тэрбум төгрөгийг тодотгосны дотор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн талбайн цахилгаан хангамжийн ажлаас 0.5 тэрбум, Гандантэгчинлэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижолт, ногоон байгууламжид зарцуулах 4.8 тэрбум төгрөг тус тус багтсан байна.

Түүнчлэн хуралдааны үеэр зарим төлөөлөгчийн зүгээс трамвай төсөлд 350 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг, хувийн хэвшлийн санхүүжилтээр гэсэн ойлголттой байсан нь нийслэлийн төсвөөр хийнэ гэж байгаа нь дэндүү өндөр зардал учраас эсэргүүцэж, төсвийн тодотголд оруулах шаардлагатай гэсэн юм.

Үүнд, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, “Трамвай төслийн 350 тэрбум төгрөгийн 30 хувийг урьдчилгаа төлбөрт зарцуулах бөгөөд дотоодын ААН-үүд урьдчилгаа төлбөрөө авч байж л ажлаа явуулна гэдэг. Уг төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ” гэж тайлбарлав.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

nyngar hulgaich bolioo

Холбоотой мэдээ

Back to top button