СпортСПОРТ

Ховд шонхорууд баг Хаан банктай хамтарч, нэрээ Хаан шонхорууд болголоо

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Ховд Шонхорууд баг Хаан банктай урт хугацаанд хамтран ажиллахаар болж албан ёсоор нэрээ Khan Falcons буюу "Хаан Шонхорууд" болгож буйгаа зарлалаа.

"Khan Falcons" багийн ахлах дасгалжуулагчаар МУГТ Д.Тулга ажиллаж байгаа юм. Саяхан Шонхорууд албан Byron Wesley-тэй албан ёсоор гэрээ байгуулснаа зарласан. Byron Wesley МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024–2025 оны улирлын шилдэг импорт тоглогч бөгөөд плэй-оффын тоглолтод "Khan Falcons" багийн өмсгөлтэй талбайд гарах аж.

Хаан банк хамтын ажиллагааны талаар "Бидний хувьд спорт зөвхөн өрсөлдөөнөөс гадна сахилга бат, хамтын өсөлт, тэмүүлэл, манлайллыг төлөвшүүлдэг үнэ цэнтэй талбар юм. Тиймээс ч Монголын сагсан бөмбөгийн хөгжилд тууштай хувь нэмэр оруулахаар баруун бүсийн бахархал болсон "Khovd Falcons" багийг ивээн тэтгэж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Ийнхүү тус баг цаашдаа "Khan Falcons" хэмээх нэрээр урт хугацаанд бүтээх ирээдүйн замналын эхлэл цэгийг тавьж байна. Энэ хамтралын хүрээнд бид илүү өндөр зорилго, том амжилтын төлөө сорилт бүрийг хамтдаа туулж, ялалтын гялалзсан түүхийг шинээр бичих болно" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button