Гадаад мэдээДЭЛХИЙ

CPJ: 2025 онд 129 сэтгүүлч амь үрэгдсэний ихэнхийг Израил хөнөөсөн

Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) лхагва гарагт /2026.02.25/ мэдэгдэл хийхдээ 2025 онд 129 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь үрэгдсэн гэжээ. Тус хороо мэдээлснээр Израил улс Газын зурваст дайн явуулахдаа олон тооны сэтгүүлчийг хөнөөсөн байна. 2025 онд Израил 86 сэтгүүлчийн амь насанд хүржээ. Мөн Израил улс санаатайгаар сэтгүүлч хөнөөсөн тохиолдлын 81 хувийг бүрдүүлж байна гэж “CPJ” мэдээлсэн байна.

Газын зурваст хандах хүндрэлтэй байгаа учир жинхэнэ тоо үүнээс өдөр байх магадлалтай гэдгийг тус хороо онцолжээ. Израилын зэвсэгт хүчин Газын зурваст цэргүүд нь зөвхөн зэвсэгт этгээдүүдийг онилдог гэх байр суурь илэрхийлдэг. Гэхдээ Израил хэд хэдэн удаа сэтгүүлчийг зориудаар онилсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тэднийг Хамас бүлэгтэй холбоотой байсан хэмээсэн юм. Хамастай холбоотой гэж мэдэгдсэн ч үүнийгээ батлах ямар нэгэн мэдээлэл Израилын талаас гаргаж өгөөгүй байгаа.

Олон улсын мэдээллийн байгууллагууд амиа алдсан сэтгүүлчдийг зэвсэгт бүлгүүдтэй холбож буй явдлыг эрс буруушаадаг. “CPJ” мэдэгдэл хийхдээ Израилыг нас барсан сэтгүүлчдийг харлуулах ажиллагаа явуулж байна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button