СПОРТ

Красноярскт Х.Болортуяа түрүүлж, хоёр бөх мөнгө, дөрвөн тамирчин хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Красноярскт үргэлжилж буй чөлөөт бөхийн “Алтан гран при” тэмцээний хоёр дахь өдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, ОУХМ Ц.Намуунцэцэг нар түрүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр Монголын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын аваргын төлөөх барилдаанд Монголын хоёр хүчтэн болох ОУХМ Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн нар өрсөлдсөн. Тэд энэ жил УАШТ-д учраа таарахад Баянхонгор аймгийн харьяат, С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн шавь Ө.Пүрэвсүрэн яллаа.

Энэ удаа “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа Х.Болортуяа түүнээс даагаа нэхэж, “Алтан гран при”-д анх удаа түрүүллэв. Ө.Пүрэвсүрэн тус тэмцээнээс анх удаа медаль хүртэхдээ үзүүрлэлээ

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын шагналын тавцанд Монголын гурван бөх зогссон нь ховор амжилт. Эл жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа аваргын төлөөх барилдаанд Японы бөх Үми Имаид 7:2-оор ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа эзэн орны Александра Скиренког, армийн дэлхийн аварга, ОУХМ Г.Отгонжаргал Узбекистаны Актенге Кеунимжаеваг ялав.

Б.Болортуяа, Г.Отгонжаргал нар энэ жил УАШТ-ий шигшээд өрсөлдөхөд Б.Болортуяа ялж, анх удаа түрүүлсэн юм.

Ингэснээр “Алтан гран при” тэмцээнээс Э.Сумъяа тав, Б.Болортуяа хоёр, Г.Отгонжаргал анхны медалиа хүртэв.

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, ОУХМ Болдсайханы Хонгорзул нар хүрэл медалийн эзэн боллоо. А.Батцэцэг Казахстаны Эмма Тиссинаг, Б.Хонгорзул Казахстаны Алтынай Сатылганыг ялсан юм.

А.Батцэцэг, Б.Хонгорзул нар энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээд өрсөлдөхөд Б.Хонгорзул ялж, анхны түрүүгээ хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гансүх
Гансүх
2020-01-26 11:28

Эрчүүд нь маш муу байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button