Ж.Оджаргал хамаатны дүү Ж.Сандагсүрэнгээ Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр суулгав
Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр хоёр хоногийн өмнө томилогдсон Ж.Сандагсүрэн бол Ж.Оджаргалтай садан төрлийн холбоотой хүн. Нэг үгээр хэлбэл Засгийн газар дахь MCS-ийн ээлжит "тавиул" болов.
Г.Занданшатар өөрийн арван зөвлөхөө ахлуулах хүнээ яг таг сонгоогүй үедээ Баянхонгорынхны уулзалтаар З.Төмөртөмөөг нэрлэж байж. Харин Нийслэлийнхэнтэй уулзахдаа Ж.Сандагсүрэнг ахлахаараа сонгоно гэж ярьсан нь ийн биелсэн байна.
Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх болмогц Д.Сумъяабазар хүнээ томиллоо, Г.Занданшатар, Д.Сумьяабазар нар гар нийлсэн хэмээн бичигдэж эхэлсэн. Ж.Сандагсүрэнгийн хувьд Д.Сумъяабазарын туслах, Төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн хөгжил хариуцсан нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан нь үнэн. Гэвч хөшигний ард Д.Сумъяабазараар бус хамаатны ах MCS-ийн Ж.Оджаргалаараа хөтлүүлсээр энэ суудалдаа суув. Нэг үгээр хэлбэл, "MCS" Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдиннямыг "шургуулсан" шигээ Ж.Сандагсүрэнг Г.Занданшатарын дэргэд аваачив.
Ж.Сандагсүрэнгээс дуулиант Ногоон автобусны хэргийг салгах боломжгүй. Тус хэрэгт яллагдагчаар татагдаж байсан нэгэн. Хэрэгт холбогдуулан нийт 24 хүнийг яллагдагчаар татаж байснаас Ж.Сандагсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байхад нь үүссэн “Ногоон автобусны” хэргээр АТГ түүнийг шалгаж, өөрөө ч 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжид гарын үсэг зурснаа хэлсэн байдаг. Гэсэн ч уг хэргээс нэр нь “мултарч” НИТХ-д нэр дэвшин, СХД-ээс сонгогдсон юм.
MCS-ийн улстөр
Монголд "MCS", Ж.Оджаргалгүй юм гэж байхаа болив.
Өнгөрсөн оны тухайд, Оны эхэнд MCS шиг муу газар алга болов, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын газар баялгийн санд "Ухаа худаг"-ийн тодорхой хувийг шилжүүлэх хэлцэл эхлүүлэхээ зарласан. Ингээд хаврын жагсаал, МАН-ын хуваагдал, Засгийн газрын уналт зэрэг үйл явцад MCS далд санхүүжүүлэгчээр оролцсон юм.
Харин зургаан сараас хойш MCS-д харьцангуй сайн замналууд тавигдаж, Г.Дамдинням тэргүүтэй төлөөллүүдээ шинэ Засгийн газарт чихэж, баялгийн санд "Ухаа худаг"-ийг багтаах асуудал үндсэндээ мартагдав. Монголчуудад баялгийн сангаар баахан шүүмжлүүлсэн MCS тэдний санхүүжүүлэн дэмждэг 3:3 сагсан бөмбөгийн охид ДАШТ-ээс цом өргөснөөр нийтийн санаа бодолд эергээр нөлөөлөх олон жилийн бодлогын үр шимээ хүртэв.
Улмаар Баянхонгорын эв түнжин муутай бөхийн дэвжээг нэгтгэх замаар, Э.Батмагнайг нарийн зохион байгуулалтайгаар улсын наадамд түрүүлэх нөлөөллийг хэрэгжүүлэв. Ингэж баялгийн хулгайчаараа дуудуулж байсан MCS сагсан бөмбөг, үндэсний бөхөөр нэр хүндээ өргөх нийгмийн нөлөөллөө амжилттай хийсэн.
"MCS"-ийн МАН доторх нүд чих: Баянхонгорын Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийг хамардаг "Баянхөндий" алтны төсөлд "Энержи ресурс" ХХК-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation" хөрөнгө оруулсан. Тусгай зөвшөөрлийг "Эрдэнэ Монгол" ХХК эзэмшдэг бөгөөд хувьцааныхаа 50 хувийг "Mongolian Mining Corporation"-т худалдаж, хөрөнгө оруулалт татах замаар эл алтны төсөлд хамтарсан. Тухайн үед Баянхонгорын Засаг даргаар ажиллаж байсан Д.Мөнхсайхан энэ төсөл дэх бүх лобиг нь хийсэн гэгддэг. MCS тэр ачийг нь мартаагүй. Оны өмнөхөн ажлаа хүлээлгэн өгсөн Д.Мөнхсайханыг Г.Занданшатарын дэргэд очих агуулга яригдаж байсан. Харин сүүлд МАН-ын дотоодод албан тушаалд томилогдсон байна.
ЗГ, ЭТТ дахь давхар дээлт Ц.Нацагдорж: ЭТТ ба "Эрдэнэт" үйлдвэр бол хэзээд ч төрийн эрх барьж буй намын эрх ашгийн гол цэг болсоор ирсэн. Ерөнхий зүй тогтлоороо "Эрдэнэт" үйлдвэрт үе үеийн Ерөнхийлөгч нар давуу эрх эдэлсээр ирсэн жишиг байна. Үүнээс ЭТТ илүү эрх барьж буй намын нөлөө өндөр байдаг. Харин энэ удаагийн Засгийн газрын үед MCS-ээс ЭТТ илүү түлхүү амбицлах болов.
Г.Занданшатарын Засгийн газар бүрдээд удаагүй байхад Л.Энх-Амгалан өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Нацагдоржийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилуулсан. Улмаар 2025 оны аравдугаар сард Ц.Нацагдоржийг ЭТТ-н ТУЗ-ийн даргаар томилуулж амжсан юм.
Л.Энх-Амгалан MCS-ийг Ухаа худаг, Баруун наран ордуудын өгөөжийн 60 хүртэлх хувиа төрд зарцуулах хэлцэлд хүрсэн талаар албан ёсоор зарлахын өмнөхөн жигтэйхэн идэвхтэй улс төрийн тоглолт хийж эрчимжсэн байдаг.
Энэ мэтээр MCS бүх талаараа төрд нөлөөллөө тогтоож, өөрийн нүд чихээ байрлуулсаар буй билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатарын цэгцрэх хөдөлгөөн шинжлэл энэ тэр бол зүгээр энэ хаврын иргэдийн эсргүүцэлийг намжаах гэсэн арга ядсан цаг хожих гэсэн хууралт шүү Монголчуудаа!!! Занданшатар МАН -АН мафиуудын тогтолцоог өөрчилөж шинэчлэх хүн нь бишээ, Занданшатарыг МАН -АН мафиуудын харилцан торхиролцооны үндсэн дээр ерөнхий сайд болгосон шүү дээ!!! Тиймээс Занданшатар өөрийг нь ерөнхий сайд болгосон МАН мафиуудын эсрэг хуруугаа ч хөдөлгөж чадахгүй!!! Тиймээс Занданшатарын хэлж ярьж буй гоё ганган үг яриа бол хий хоосон хадны цуурай!!! Ккк Одоо энэ Хаврын хувьсгалаар МАН мафиуудын тогтолцоог үндсээр нь өөрчлөж байж Монголчууд нар харнаа!!! МсэС тэргүүтэй Хятадын бодлого хүчтэй шүү Монголчуудаа
Нэг компанийн нүд чих төрийн бүх шатанд байна гэдэг үнэн бол маш аюултай
Эх орныхоо эсрэг гадаад улсын даалгавраар ажилладаг хүний компани бол бүр их аюултай!!!
MCS gej ner barag buh tom tom shiidver deer garч irdeg bolлоо ene ni uls tur business hoyor hetruulsen holilдсоны ilrel shuu
Minii tanidag humuus ene medeeg unshaad uls turd itgeh итгэл bur aldagdana gej yariad baina
Бүх цаг үэд Үндэсний том компаниуд ард олондоо тустай байдаг ажээ.Үндэснийхээ өсч өндийж яваа цөөн хэдийгээ дайрч давшлаад,өө сэв хайгаад нураагаад байвал Хөрөнгө оруулагч нэртэй гадныхан л эзэгнэх нь баараггүй-тэдний зорилго ахиутай мөнгө хийх явдал,бусад нь хамаагүй.Таалагдахгүй бол ашгаа аваад зайлчихна.Монгол компаниа гоочилж Гадныхныг (хятад орос амэрик, гэрман,франц бүгд адилхан)шүтвэл жинхнээсээ гуйлгачин болно.Яах ёстой гэвэл залуучууд зорилготой,тодорхой чиглэлээр байнга хөгжиж чадварлаг болж компани байгуулж өсөж дэвжих ёстой шүү
МСs,ухаа худаг чинь Хонконгийн Роберт Кукийн хөрөнгө,юун монголынх! ЗАЛУУЧУУД ЧИНЬ ЭХ ОРОНЧ ОЮУНЭРДЭНИйГ ОГЦРУУЛЖ,засгийн газрыг МСSийн төлөөлөлөөр дүүргэж өгсөн
Энэ мэдээг харахаар төрийн томилгоо бүрийн цаана бизнесийн ашиг сонирхол явдаг юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм жирийн иргэдэд бол хэн нь хэний хүн бэ гэдэг л сонин болоод байна
Ногоон автобусны хэрэгт холбогдож байсан хүнийг шууд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болгоно гэдэг ёс зүйн хувьд хүлээж авахад хэцүү санагдаж байна
Бүр хуулийн дэд сайд болчихсон яваа шүү дээ ногоон автобусчид
Minii bodloor huuliin baiguullaga shalgaj baisan humuus ingeed l deeshilj baival shudarga yos gej baihgui
Монголд бол ял авах битгий хэл албан тушаал ахидаг шсн дүрэмтэй
Баялгийн сангийн асуудал яригдахаа болиод MCS-ийн хүмүүс томилогдсоор байгаа нь сонин давхцал биш санагдаж байна
Засгийн газар бизнесийн бүлэглэлийн нөлөөнд орчихсон юм биш биз гэж эргэлзэхэд хүргэж байна
Энэ байдлаар зандка удахгүй юм байна
Ene meteer alban тушаал huvaaj avdag system baival mergejliin hun yaj garч ireh yum be
мафиг төрөөс зайлуулж чадахгүы бол өөрсөдаө
Зай бол Оджаргал гэж мафи төрийн эрхийг
Авч байна гэж ойлгож байна шүү
MCS-c занданг хянаж байхаар томилогдсон хүмүүс бололтой!
Эх орны дайны үед ЗХУ-н анги,нэгтгэл салбар болгонд "дотоодыг хамгаалахын"-хан дарга,захирагч,бие бүрэлдэхүүнийг хянаж байдаг байсан!
Үүний л нэг хэлбэр!
Ene bol zugeer neg tomilgoo bish ard ni tom kompaniin noloo baigaa gej haragdaj baigaa ni humuusiin itgeliig bur unagaj baina
Minii bodloor ene bol ard tumnii baylagiig hen удирдах ve gedgiin temtsel
Сагсан бөмбөг бөхөөр нэр хүндээ өсгөж байгаа нь сайн ч улс төрийн нөлөөг нь дарах арга болж болохгүй
Ene bol PR hiigeed ard ni tom ashigaa avдаг strategy shig haragdaj baina
ЭТТ дээр давхар дээлтэй хүмүүс сууж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш үү
Minii bodloor ene asuudliig il tod bolgoj tailbar hiih heregtei
Төрийн томилгоо ийм ойлгомжгүй байхаар хүмүүс хардлага төрүүлэх нь аргагүй
Ene meteer tom kompaniin hamaаралтай humuus bugd deeshilj baival ulsiin bodlogo yaj bie даасан baih yum
Баянхонгорын төслүүд хүртэл улс төртэй холбогдож яригдаж байгаа нь сонин биш байна
Онон гуайд ямар ч логиктой тайлбар алга. Ядаж байхад найруулга их муутай юмаа
ОДОО ТГД ЯААХУУ ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ
Ёоо ёстой пязда юмаа. Ийм ч төр засагтай байх гэж
Хулгайч хулгайчаа хамгаалдаг дэмждэг
ёстой хэлэх муу үг ч олдохгүй юм аа яачихсан улс гэхээр дандаа хулгай луйврын сэдлээр томилогоо хийж ард иргэдээ доромжилж байдгийн.
Жкнкочид сайхан тэнэгтэх юм
Ed nart unen uom bnuu.Ihenh n suraad.tugssen surguuligui.terj yvaad hudlaa havtas avdag.MUISd 1 angid 5 jil ed nartai sursan MU iin irgen bhgu bha.Hulgaich hudalch NAM dagasan pyldaguud.Su.Batbold gj alt.baylagiin hulgaich ger buleeree.Su g ogt yrihgui.Shuuh.ATG n shagaj chadahgui.deer n hamgaalalt bga bolhoor.Busad hulgaich nar n baylagt ezen suugaad.ter mungeeree NAM aa hahuuludaad amaa tagluulsan.SU.Batbold.Badamjunai.Javhlan.Ajnai.Ebee.Saihanbileg.Bayrtsogt Saran avgaig shorond hiivel MGL eedee nar mandana.
Монголын улсын Засгийн газар бус MCS-ийн Засгийн газар хэнийгээ ерөнхий сайд'зөвлөх болгох нь хэнд хамаатай юм
Ерөнхии сайдаа энэ Оджаргалаар сайдын суудалаа солинуу
Uu bvr amar amar muu ugur hujaa s###s odja
Угаасаа MCS-ийнхэн луйвардаж авсан Ухаа худгаа алдахгүйн тулд Оюукийг унагааж Зандка-г гаргаж ирсэн шдэ. Тэхлэар Зандка-г хянаж бхын тулд өөрийн төлөөний хүнээ хажууд нь байнга байлгахаар томилсон л бхгүй юу! К кк
ХАРААЛ ИДСЭН АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ТОНУУЛЧ ХОМРОГЛОНО УСТГАГЧ ПЭЗДААГИЙН ТАВИУЛ ТӨР
Нара гийн яриа ортой л юм боллоодоо
Ногоон автобусны хэрэг Сандагсүрэнд хамаа байхгүй Амарбаясгалан нууц ноёнтон Ганхуяг луйварчин гэсэн Говь-Алтайн 2 хулгайчийн хийсэн ажил Сандагсүрэн чадалтай сайн залуу
Бүх талаараа мсs ийн гарт оржээ компанийн ашиг 1 р т тавигдана монгол улсын хөгжил цаашаа
Юун хөгжил,колони болчоод,одоо дасгах шат руугаа яваад байхад.
Өөрийхөө толшойгоор ажилаач ээ яагаад дандаа хамсаатангуудаа өөд татаад
Зөв шийдвэр бн юм мэддэг хүн байвал сайн байна
Бүтэхгүйээ Хэлэх ч зүйл алга Номхон тэмээнүүдийг бүлэглээд ноолчих юмаа
Батмагнай чдэ бүгдг л мөнгөөр найрч түрүүлсндэ чааваас гж mcs , оджаргал гж энэ монголыг хурууныхаа үзүүрр удирдаж хөдөлгөж бндө тоглоомн улс болжээ дэ монгол улс гхээ болиод mcs оджаргал улс гэж нэрлүүл ясм бээ
Ингэвэл засгийн бүх үйлдэл МCS-д ил болно доо Зандка ийм юм арай хийхгүй байх аа
Боловсрол муутай хүн зөвлөнө гэж юу байх вэ сул цалинжигч
MCS-ийн ЗГ
Энэ сандагсүрэн гэгч ямар ч нэмэр тусгүй мөртлөө дандаа энэ тэнд хурган дарга хйигээд тендер зохицуулаад хувьдаа ашиг хонжоо олохоос өөр юм хйидэггүй хүн яагаад ингээд байнга дарга болоод байдаг юм бэ
TARHIA ZARSAN HUMUUS TUF ULS UDIRDAHGUI
MCS чинь энэ төр засгийг бүхэлд нь базаж байгаа гэдгийг бүгд мэднэ гэхдээ яаж ч чадахгүй байгаа нь том эмгэнэл юм даа
Засгийн газар,парламент MCSийн хөрөнгөөр санхүүжин бүрдсэнийг 2025 онд ил зарласныг бид бүхэн мэдэх билээ..Хэтрүүлэггүйгээр хэлж бодит дүгнэлт хийх ёстой.Засгийн газар МСSийн таалалаар бүрдсэн,энэ компанид бүхиц л талаар үйлчлэхээ амлаж,бараг л танграг өргөцгөөсөн.
Оюунэрдэнийг огцруулах залуучуудын олон хоногийн жагсаал тэр компанийн зардлаар санхүүжигдсэн.
Одоо мөнгөө төлсөн хүн юугаа хийнэ,өөрөө л мэдэх хэрэг шүү дээ.
Монголын ирээдүй болсон залуучууд улс орноо ингэж алга эргүүлэх төдийд харь орны компанийн мэдэлд тушааж орхисоныг олон хүн мартсан байгаа.Уг нь жил ч хүрээгүй түүх учир мэдэх,нөхөн мэдэх нь чухал.
Цаашид ч төрийн нэн чухал цэгүүдээ компани эзэгнэн аваз нь зүй ёсны хэрэг болно.Одоогийн байдлаар засг,газар,парламентэд ирэх сонгуулиа бодож намчирхсан бэлтгэ ажил эхэлж байгаа тул голлох намуудыг уг компанийн эрх ашигт уялдуулан зохицуулахын тулд МСs-ийн хүн орж ирэх нь зайлшгүй чухал.
Урьдых шиг намуудын сонгуульд өрсөлдөх өрсөлдөөн хэт ширүүн байх албагүй,тэмдэглэгдсэн хүмүүс л сонгогдох,хөрөнгө мөнгө үргүй цацагдахгүй байх шаардлагууд тавигдаж байна.
Одоо энэ мсs хулгайч новшнуудыг төрөөс зайлуулахгүймүү хичнээн жил улсаас хулгай хийж бэртэгчилж шимэгчилж монгол улсын хөгжилд саад блх гсн гайтай хар ллрууд вэ занданшатар матар гсн эргүү ллруудыг одоо төрөөс зайлуул хаант улс болчлоо пиздаа
Монгол улс гхээ болиод мсs оджаргалын хаант улс гдг больёоо пиздаа ллрууд