Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина

Олон Улсын валютын сангийн төлөөлөгчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантай уулзаж, төрийн албан хаагчдын цалин хөлсний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.
Энэ үеэр Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, цалин хөлсний бүтцийг оновчтой болгох чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан байна.
Түүнчлэн цалин болон нийгмийн баталгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нэг мөр болгон цэгцлэх, давхардлыг арилгах, шалгуур үзүүүлэлт болон хамрах хүрээг нэгдсэн жишигт нийцүүлэх шаадлага үүссэнийг тодотосон юм.
Хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалт нэмэгдэж буйтай холбоотойгоор тэтгэврийн зардал өсөх хандлага дэлхий дахинд ажиглагдаж байгаа энэ сорилт Монголд ч мөн тулгарч эхэлснийг талууд тэмдэглэжээ.
Энэ хүрээнд төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барих талаар онцолсон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.