ДЭЛХИЙ

“FITCH”: Монгол Улс гадаад санхүүжилтээс хамааралтай, эдийн засгийн өсөлт нь 1.2 хувь

“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В”, дунд хугацааны өсөлтийн хэтийн төлөв нь таатай хэмээн дүгнэжээ. Гэсэн ч, Монгол Улсыг гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, мөн Хятад руу бараа бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн эдийн засгийн явцуу суурьтай, улс төрийн тогтворгүй байдал байнга давтагддаг зэргээс шалтгаалан энэ үнэлгээг хязгаарласан аж.

“КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин харьцангуй өндөр байгаа тул түүхий эдийн үнэ өсөж, олон улсын хил гааль нь нээгдсэн ч өсөлт 2021 онд 1.4 хувь байсан бол 2022 онд 1.2 хувиар буурна хэмээн “Fitch” агентлаг таамаглажээ. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын Засгийн газрын “Тэг ковид” бодлогын дагуу Монголын хамгийн том худалдааны түнш Хятад хилээ хаасан хэвээр байгаа учир нүүрсний экспорт болон бусад түүхий эдийн худалдаа ихээхэн тасалдсан.

“Fitch” агентлаг 2023 онд Монгол Улсын хилийн тээвэрт үүсэх тасалдал буурна гэж тооцоолж байгаа ч Хятадтай хийх худалдааны энэ мэт тасалдал удаан үргэлжилбэл эдийн засгийнх нь өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх нэмэлт эрсдэл гарч болзошгүй гэжээ.

Украины дайны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө, Орос, Хятадаас импортлох тасалдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн гацаа нь ч Монголд бодит орлого болон хувийн хэрэглээнд сөргөөр нөлөөлөх инфляцын дарамтыг бий болгож байгаа гэжээ.

Хожим нь, ОУВС Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлт буурна хэмээн таамгаа дувшүүлсэн. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи “Монгол Улсын эдийн засаг өмнө нь долоон хувиас нэг хувь болж буурсан. ОУВС-гийн ажлын хэсэг тус улсад хүрэлцэн ирж, эдийн засаг, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн” гэсэн юм.

Түүнчлэн, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд 3.5 хувь, 2023 онд долоон хувь байна гэж таамаглаж байсан удаатай. Гэсэн ч, тус банк өнгөрсөн жилийн таамаглалаа огцом бууруулсан. Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар агшиж, 2023 онд өсөхгүй гэж мөн тус банк тооцоолсон юм.

Азийн Хөгжлийн Банк /ADB/ 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь болгон бууруулсан. Тус банкны мэдээлснээр, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.6 хувь байх төлөвтэй байна. Тухайлбал, 2022 болон 2023 оны өсөлт нь Хятадтай хийх томоохон хилийн боомтууд нээгдэх эсэх, “КОВИД-19”-ийн тархалт нэмэгдэж, Оросын Украин руу довтлон түрэмгийлсэн эдийн засгийн дарамтад Монгол Улс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарна гэж Азийн Хөгжлийн Банк мэдэгдлээ.

Эх сурвалж: IDAX

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 12:34

Улс орны эрдэмтүүд энэ цар тахлаас үүссэн эдийн засгийн хямр�##�ыг яаж харж байгаа бол. Улс орон бүрдээ манайх шиг буурайхан оронд бол их тархиан ажиллуулж зөв шийдэл гарг�##�гаануудыг л гаргах хэрэгтэй байгаа юм даа

Зочин
Зочин
2022-05-23 12:41

Сэтгэл эмзэглэм???? Төрийн түшээдүүд минь юу бодож суугаа бол

Холбоотой мэдээ

Back to top button