Өнөөдрийн сэдэв бол хүн төрөлхтөнд сүйрлийн цохилт өгөх шинэхэн ВИРУС. Энэ бол нууц лабораторид бүтээсэн хорлонтой вирусийн тухай яриа.
Эл вирус хүний уушиг, зүрх, тархинд халдварлахгүй, харин мэдээлэл, банкны системд цохилт өгч, соёл иргэншлийг гацаанд оруулах ёстой “кибер тахал”. Мөнхүү эл вирус үндэстэн дамнасан аварга аварга корпорациудын эздийн төлөвлөгөөнд тусгагдсан. Удахгүй тархаж эхлэх “аймшигт вирус”.
2021 оны арванхоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагчдын зүгээс “Хамтын хүч” хэмээх гоё нэртэй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ивээл дор Израйль улсад кибер аюулгүй байдлын талаарх сургалт болсон. Олон улсын арга хэмжээнд Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан /ОУВС/, Олон улсын төлбөр тооцооны банк, Израйлийн Сангийн Яам, мөн хямралын менежментийн хөтөлбөр боловсруулдаг “BeST” хэмээх компанийн төлөөлөгчид оролцов. Сургалтад Австри, Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/, Их Британи, Герман, Израйль, Итали, Голланд, АНУ, Тайланд, Швейцарийн эрх баригчдын төлөөлөл оролцов.
Чуулга уулзалтаар АНУ-ын эргэн тойронд нэгдэж нийлсэн улс орнуудын банкны систем, Засгийн газруудын хамтарсан үйл ажиллагааг боловсруулав. Загварчлалын дүр зураг, хувилбар нь нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг олон нийтэд санаатай тарааж “АЛДААД” , улмаар араас нь тэдгээр мэдээллүүд FAKE NEWS худал ташаа мэдээ гэж зориуд шуугихыг санал болгосон бөгөөд энэ нь төлөвлөгөөнд тусгаснаар дэлхийн санхүүгийн ертөнцийг эмх замбараагүй байдалд оруулах юм.
Гэтэл, ийм “үйл явдлын хүлээлт” нь “КОВИД-19”-ийн вирусийн дэгдэлтийн өмнөх өдөр ажиглагдаж байсныг энд сануулах нь зүйтэй. АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 оны аравдугаар сарын 18-нд Жонс Хопкинсийн Их Сургуулиас “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний эхнэрийн хамтран санаачилсан “Билл ба Мелинда Гейтс” сан болон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын оролцоотойгоор “Үйл явдал 201” гэх цар тахлын эсрэг сургалт зохион байгуулсан удаатай. Тэрхүү сургалтад хүн төрөлхтний ирээдүйн төлөвлөгөөг боловсруулахаар улс орнуудын төлөөлөгчид Израйль улсад дахин уулзсан нь анхаарал татаж байгаа юм.
АНУ-д болсон сургалтын зохион байгуулагчид Бразилд шинэ төрлийн коронавирус илэрч, 65 сая хүний аминд хүрсэн тухай танилцуулгыг хамтрагчиддаа танилцуулав. Тэдний эл “сургалт”-аас хоёр сар хагасын дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд БНХАУ-ын Үханьд шинэ төрлийн өвчний халдварын талаарх мэдээг албан ёсоор зарласан болохыг та бүхэн санаарай. Албан ёсны мэдээллээр, 2021 оны эцсээр дэлхий дээр коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 5.5 сая руу ойртож эхэллээ.
Арванхоёрдугаар сард болсон чуулга уулзалтын үеэр олон улсын хэмжээнд санхүү, эдийн засгийн салбарт эрх мэдэлтэй хүмүүс кибер халдлага гэнэт тохиолдож, хорлон сүйтгэгч аюултай програмууд коронавирусийн нэгэн адил бүх улс оронд аянгын хурдаар тархах болно хэмээн мэдэгдсэн.
Интернет сүлжээ бүрэн гацаж, тог цахилгаан тасарч, халаалт, усан хангамж, ариутгах татуурга зэрэг амьдралыг дэмжих системүүд ажиллахаа болино гэцгээв. Аж үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа гацаанд орж, тээвэр ложистик зогсч, хэдхэн хоногийн дотор соёл иргэншил эмх замбараагүй байдалд орно. Үүний дараа дэлхийд шинэ дэг жаяг тогтоно хэмээн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын тэргүүн Клаус Шваб мэдэгдсэн юм.
Англо-Саксоны ертөнцийн орнуудын удирдагчид 2020 оны дунд үеэс дэлхий хэзээ ч өмнөх шигээ болохгүй гэж илэн далангүй ярьж эхэлсэн. Эхлээд энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жон Байден мэдэгдсэн бол дараа нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хүмүүсийн амьдрал хэзээ ч өмнөх шигээ болохгүй гэсэн үгийг амнаасаа унагасан. Тэд харин “Эргээд илүү сайныг бүтээцгээе!” /Build Back Better!/ гэх уриаг тунхаглав. Энэ нь дэлхий дээр санхүү, улс төрийн байгуулал, даяарчлагчдын хувьд удаан мөрөөдөж байсан дэлхийн шинэ дэг журмыг тогтоох ёстой “ТОМ ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний эхлэлийг тавив.
Ноён Клаус Шваб үнэн хэрэгтээ, “Хүн төрөлхтний соёл иргэншлийг устгах КИБЕР ХАЛДЛАГА гарцаагүй болно, энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал” гэсэн мэдэгдэл хийснээрээ энэ бүхэн зайлшгүй болно гэсэн бараг л “БАТАЛГАА ӨГЧИХСӨН” нь зүй ёсоор анхаарал татаж байгаа юм. Клаус Шваб бол “Их дахин өөрчлөлт” болон “аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал”-д уучлал гуйгчдын нэг юм. Их Британийн Хатан хааны ордон, ноён Жорж Сорос, тэрбумтан Билл Гейтс, НҮБ-ын удирдлага болон бусад нөлөө бүхий олон улсын байгууллагын төлөөлөгчид ч Клаус Шбавтай санал нэг байгаа юм.
Шинэлэг даяарчлагчид ил цагаан ярьж эхэлсэн. Тэдний нууц төлөвлөгөөний дагуу бол хүн төрөлхтөн зөвхөн нөөцийн хэрэглээгээ бууруулаад зогсохгүй, “дэлхийг аврахын тулд” дэлхийн хүн амыг хэд дахин багасгах ёстой. Тухайлбал, дэлхийн олон хүн буяны үйлстэн, сайн санаатан гэж биширдэг өнөөх Билл Гейтс арван жилийн өмнө Калифорнид болсон бага хурлын үеэр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, “ДЭЛХИЙГ АВРАХ” арга замын талаар ярилцах үеэрээ “ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ ДЭЭР ХЭТ ОЛОН ХҮН АМЬДАРЧ БАЙНА” гэж хэлсэн байдаг. Тэрбумтан тэрбээр эрүүл мэндийн салбарын шинэчлэл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр дамжуулан амьдарч буй хүмүүсийн тоог 10-15 хувиар “БАГАСГАХ” санал гаргасан. Өнөөдөр Гейтс олон улсад нэр хүндтэй хэд хэдэн эмийн үйлдвэрүүд болон ДЭМБ-ын гол “спонсор” буюу “ивээн тэтгэгч” нь юм.
Клаус Шваб болон түүний хамтрагчид дэлхийн улс орнуудын хүн амыг ихээр “устгахад” хувь нэмэр оруулах “кибер тахал”-аас гадна дэлхий даяар байгаль орчны “ногоон” шинэчлэл хийнэ гэж таамаглаж байна. Шинэ “байгаль орчны хязгаарлалт” нь дэлхийн аж үйлдвэр, эдийн засгийг устгах аюултай.
“Шинэ ертөнц”-ийг бүтээгчид мөн “жендерийн тэгш байдал”-ын ялалтыг бий болгоход ихээхэн анхаарал хандуулж, ЛГБТ нийгэмлэгийн үнэт зүйлсийг дэлхий даяар нэвтрүүлэхэд уриалж, үлгэрлэж эхэлсэн. Тэдний зорилго бол БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ноёрхлыг тогтоох явдал. Клаус Швабын хэлснээр тахал /өнөөдөр бидний ойлгож байгаагаар энэ нь бас “кибер тахал” гэсэн үг юм/ нь асуудал биш, харин СҮЙРСЭН БАЛГАС дээр ШИНЭ ЕРТӨНЦийг цогцлоох онцгой боломж.
Даяарчлагчид хүн төрөлхтний эсрэг дахин томоохон хэмжээний хорлон сүйтгэх ажиллагааг төлөвлөж эхэлсэн. Тэд “үндэсний өөрийгөө тодорхойлох”, “түүх”, “эх орон”, “итгэл”, “гэр бүл” гэсэн ойлголтыг нэгмөсөн устгаж, ХЯНАЛТТАЙ хэрнээ ЭМХ ЗАМБАРААГҮЙ байдлыг бий болгохыг эрмэлзэж, уриалж байна. Учир нь, тэдний хувьд ийм ертөнцийг удирдах нь илүү хялбар байх болно.
Билл Гейтс нэг бус удаа, бүр удаа дараалан коронавирусийн цар тахлаас илүү аймшигтай тахал ирнэ, хүн төрөлхтөн үүнд бэлтгэлтэй биш байна, аймшигт цар тахал удахгүй дуусна энэ тэр гэсэн мэдэгдэл хийх болсон нь даяарчлагчдын хүн төрөлхтнийг захирах гэсэн нууц төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байж болзошгүйн нэг жишээ гэлтэй.
(Эх сурвалж: Universenews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын шар мэдээний хөгийн сайтуудаас ийм хачин утга учиргүй мэдээ орчуулж тавихаа болиочээ.Ядаж аятайхан найруулаад орчуулж чадахгүй байж оросын дэвшүүлдэг хуйв�##�дааны онолыг сурт�##�члаад байхийн.Вакцин тариулахгүй гэдэг хуйв�##�дааны онолд итгэгчидийг битгий ийм элий б�##�ай матери�##�аар цэнэглээд бай.
Үнэн зүйл бичсэн байна. Чамд ямарч логик ухаан �##�га. Бүх юм оройтоход чамд эргэцүүлх ухаан ч үлдээгүй байх болно доо
Haha harin tiin. Yadaj utgiin zuw orchuulaldaa. Zugeer google translate deer shaasan bdag naasan. Ichmeer yum.
Дэлхийг удирдах аймшигт вирус удахгүй тархах болно
Билл Гейтсийн эхнэрээсээ с�##�сан ш�##�тгаан нь энэ байхаа.
Ямар ч муухай юм сэддэг бичдэг орчуулдаг адгийн шаарнуудавдээ.Энэ зөн билэг бодолдоо ороогдож д�##�д ор