Томчуудыг хэргээс нь "мулталдаг" Б.Халиун шүүгч
Хоёр сарын өмнөөс АТГ-ынхан Эрчим хүчний салбарынхныг, мөнхүү Ерөнхийлөгчийн ойрын хүн, МАН-ын ялсан талын төлөөлөл Д.Тогтохсүрэнг баривчилсан. Ийн шил дараалан шалгаж, баривчилж байхдаа хангалттай нотлох баримт, үндэслэлээ АТГ ил тод илэрхийлж байсан.
Гэтэл тэдний хэрэг прокурорын байгууллагад ч шилжиж амжаагүй атал Улсын хилээр гарахыг нь хориглоод, суллачихлаа. Тодруулан хэлбэл сүүлд суллагдаад буй Н.Тавинбэх, Д.Тогтохсүрэн нарыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзээд суллачихсан.
Н.Тавинбэхэд холбогдох хэрэг: БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох мөрөөдөл 2019 оноос эхэлсэн. Гэтэл энэ төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Улмаар П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж, Н.Тавинбэхийг 48 цаг баривчилж, П.Товуудоржийн дүү суллагдаж, нөгөө хоёр цагдан хоригдох болсон. Сүүлд Н.Тавинбэхийн цагдан хориог нэг сараар, П.Товуудоржийг 15 хоногоор цагдан хориог нь сунгасан ч хоёр хоногийн өмнө Н.Тавинбэхийг суллачихсан.
Эрчим хүчнийхнийг эрчимтэйгээр агнаж байсан АТГ-ынхан Ерөнхийлөгчийн ойрын хүн, МАН-ын ялсан талын төлөөлөл Д.Тогтохсүрэнг үйлдэл дээр нь барьж, баривчилсан нь анхаарал татсан.
Д.Тогтохсүрэн бол МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хоёр ч удаа парламентад гишүүнээр сууж, 2024 оны сонгуулиар бүдэрсэн. Гэсэн ч "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудалд томилогдож очсон юм.
Түүнийг гэртээ ₮100 саяын хахууль авч байхад АТГ үйлдэл дээр нь барьсан тухай бид өмнө нь нийтэлж байсан. ЭНД дарж унших боломжтой.
Хэнээс, ямар учиртай мөнгө бэлнээр авсан тухай тодруулбал, "Гала" хамтлагийн дуучин, Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас авсан гэх мэдээлэл бий. Г.Болорцэцэг бол Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн эгчийнх нь хүүхэд.
Тус мөнгөний эх үүсвэр, серийн дугаар зэрэгт АТГ-ынхан шалгалт хийж, холбогдох хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэн Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026.01.26/-ны өдөр ийн гардсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Гэтэл хугацаанаасаа 13 хоногийн өмнө буюу /2026-02-16/-ны өдөр суллагджээ.
Ингэхдээ "хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээн тус шүүх хурлын шүүгчээр ажилласан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун тоймдоо дурджээ.
Авлига албан тушаалаа урвуулан ашиглаж буй хэрэг бол иргэдийн болоод улс орны боломжийг их бага хэмжээгээр хулгайлж, өөртөө ашиг хүртдэг ахуйгаас хэтэрсэн асуудал. Хуулийн нэг субъект нь /АТГ/ хангалттай нотлох баримттай хэмээн сүржин гүйцэтгэх ажиллагаа хийж, шүүх цагдан хориог нь хоёронтоо хугацааг нь сунгасан атал өмгөөлөгчийн гомдолд тулгуурлаж, ижил шалтгаанаар хоёр ч этгээдийг суллав, Б.Халиун шүүгч.
Өмнө нь,
Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг сулласан.
ТЕГ-ын нэгжлэгээр 10 гаруй тэрбум төгрөг болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд илэрч авлигын хэрэгт холбогдсон Оюутолгой” ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшинг сулласан.
Бүлэг зодооны хэрэг үйлдэж, нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдож байхад нь эрүүл мэндийн шалтгаантай хэмээн суллаж байв.
Дээрх хүмүүсийг сулласан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун гэж хэн бэ
Тэрбээр /2025-01-01/-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон байна. Өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.
Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сөхөж харвал,
- Өөрийн орлого: 94 сая
- Гэр бүлийн орлого: 1.4 сая
- Хоёр нийтийн орон сууц, нэг автозогсоол, баригдаж дуусаагүй нэг орон сууцтай: 944 сая
- 699м2 хэмжээ бүхий нэг эзэмших газартай: 6 сая
- Хадгаламж: 3.4 сая
- Зээл: 30 сая








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АВЛИГА авдаггүй шүүгч монголд байхгүйг бүгд мэднэ. Ерөнхийлөгч хүртэл мэдэж байгаа.
Ийм нийгмийн хог, шаараас салж байж Монгол хөгжлийн тухай ярих боломжтой.
Энэ авгайг АТГ шалгахад буруудахгүй.
Монголын шүүх мөнгөний өмнө нугараастай!!!
Овоо мөнгө олж байгаа авгай байна
АВИЛГАЛДИДЭГДСЭНАВГАЙ
Иймэрхүү нөхдүүдэд АТГ ажиллагаа явуулаад үйлдэл дээр нь барьчихвал ёстой бут авлаа даа.
Шүүгчдийг шүүх хэрэгтэй байнаа
АТГ шүүгч нар дээр ажиллагаа явуул аа
Солонгос эсвэл хятадын шүүгчдийг урьж авчран ажиллуульяа. өөр арга байхгүй
ийм шүүгч ажиллаж байхад хариуцлага. шударга ёсны талаар бодоод ч хэрэггүй юм байна
Шүүхийн шинэчлэл үндсээр нь хийгээгүй цагт авилгалтай тэмцэх гэж байхгүй ээ
Монголд шүүх гэж авилгалд идэгдсэн, хорт хавдар болсон газар байнаа. Үндсэн хуулиа буруу хийсний харгай. Шүүгч нар авилгал авдаг, дарамтанд ордг учраас дэлхий бүх орнууд ард түмний төлөөллөөр шүүхийг явуулдаг. гэтэл манай ҮХ-д Чимэд пзда соц шүүхийг үлдээгээд тэр нь авилгалд идэгдээд хэнд ч дийлдэхгүй бүлэглэл болсон.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ийм сайхан нэр төртэй мэргэжлийг хулгайч луйварчдад өөрийгөө доромжлуулах гэж дээ. Шунал гэж аймар юм даа. Үйлийн үрээ дааж чадах байгаа даа.
Чөлөөл
Шүүгч нараа халж, шинээр сонгон шалгаруулалт зарлах замаар дахин сонгох хэрэгтэй. ИРГЭДЭЭ сонс. ЗӨВХӨН намын эрх ашгаа бүү эхэнд тавь.
Шүүгч үүнд ямарч хамаагүй ш дээ хүнийг бас хэт гүтгэх юм даа
худлаа мэдүүлжээ. Их баян байх ёстой доо
Авилгач шүүх
энэ хүүрийн нохойн гөлөг эм чинь жинхэнэ авлигачин ялзарсан өмхий амьд хогийн цэг болсон тархины тураал болсон хулгана байна.
Энэ мууг шууд баривчлаад шоронд хориочээ.
Шүүхийг бузарладаг садар гичий өлөгчин байна АТГ, цагдаа, тагнуул энэ муурыг шалгаачээ.