СпортСПОРТ

"Эх орончдын өдөр"-т зориулсан барилдааны түрүү бөх ₮10 сая, үзүүр бөх ₮8 саяын бай гардана

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 13:00 цагаас Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааны түрүү бөх ₮10 сая, үзүүр бөх ₮8 сая гардах бол их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр таван ₮5 саяын бай хүртэнэ.

Тус барилдаанд Улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, заан Н.Жаргалбаяр, С.Сүхбат тэргүүтэй 256 бөх барилдах юм. Дашрамд дурдахад арслан Э.Батмагнай хоёр өдөр бөхийн өргөөнд дараалан түрүүлсэн тав дах бөх болоод буй. Тэрбээр өнөөдрийн барилдаанд ахин түрүүлбэл шинэ амжилтын эзэн болох юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Коммунист биш бол эх оронч биш. 1921 оноос өмнө тусгаар тогтносон улс байгаагүй гэнэ ээ. Мундаг хэлжээ

Холбоотой мэдээ

Back to top button