Нийгмийн

Г.Занданшатар эрчим хүчний найдвартай, тогтвортой ажиллагааг хангахыг даалгалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.01) эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, үүрэг өгөв. “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа.

Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв. Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийв.

Ерөнхий сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо хариуцлагаа тооцоо жавхлан чойжилсүрэн наранбаяр нарт

Зочин
Зочин

Иргэд болон нийтийн эрх ашгийг бодохгүй ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудын эрх ашигт нийцүүлэн төрийн ажлыг цалгардуулаад байх юм даа.эцэст иргэд хохироод бна шүү дээ.ёрөнхий сайд минь.

Холбоотой мэдээ

Back to top button