
Израил улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Харин Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй аж. Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара хот дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.
Тус бүс нутагт байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Одоогийн байдлаар Израилаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэн байхгүй. Түүнчлэн манай улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй. Тухайн иргэдтэй Анкара дах ЭСЯ байнгын холбоотой байгаа" гэлээ.
Газын зурваст 2023 оны 10 дугаар сараас эхлэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эх орондоо буцах хүсэлт гаргасан 17 иргэнийг өнгөрсөн оны зургаадугаар сард Израил Улсаас татан авах ажлыг зохион байгуулж байсан туршлагатай юм. Хэрэв иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх жишгийн дагуу Тель-Авиваас-Таба боомтоор-Египетийн хил нэвтрүүлэн татан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Дашрамд дурдахад, "ДТГ"-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна. Үүнд:
- Израил-40,
- АНЭУ-80,
- Египет-45,
- Кувейт-38,
- Саудын Араб-23,
- Йордан-1,
- Оман-2,
- Бахрейн-33,
- Катар-19 иргэн байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНДЭЭ ҮХВАА
Израйльд эдийн засгийн хориг арга хэмжээ авсугай.
Монгол дахь америкийн элчинг дуудаж загнаач. Иранд халдан довтолж буй Америкийн цэргийг дайнаа зогсоохгүй бол Монголд байгаа америкийн элчин сайдын яамыг хаах хэрэгтэй.
Наад жүүдүүдийн боол болоод хамт тамд тонил