Халаалтгүй хичээллэдэг байсан Хөвсгөл аймгийн сумдын сургуулиудын санхүү шийдэгдэв
Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын ЕБС-ууд халаатгүйн улмаас сурагчид дээлтэй хичээлдэг, зарим тохиолдолд хичээл орох боломжгүй болдог тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тус сумдуудад Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүд ажиллаж, "зуухан галлагаа"-тай сургуулиудын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Тодруулбал, Цагаан нуур суманд АХБ-ны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барихаар болжээ. Тус сургуулийн барилгын ажлыг 2026 онд эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Мөн Рэнчинлхүмбэ суманд 75%-ийн гүйцэтгэлтэй дутуу баригдаж зургаан жил гацсан, 320 хүүхдийн сургуулийн барилгыг гүйцээж, энэ ондоо ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. Тус сумын Хөөндий багт НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль”-ийг байгуулахаар болжээ. Тус “Багийн бага сургууль" байгуулагдсанаар алслагдсан багийн хүүхдүүдэд сургууль завсардалт буурах, гэр бүлтэйгээ ойр сурч, хөгжих боломжтой болох аж.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.