Х.Нямбаатар: Нэг мкв газрыг ₮1.2 саяар үнэлж авна

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дөрвөн тохиолдолд л газар олгож байгаа. Газар олголтын нөхөн төлбөр газрын байршлаас хамаараад хашааны 1 мкв газрыг 1.2 сая төгрөгөөр үнэлж байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгө болон бизнес эрхэлдэг байдал зэргийг нь харгалзан үзэж газрыг үнэлнэ. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дүүргийн зургаан даргын газар олголтыг зогсоох шийдвэр гаргасан. Дараах дөрвөн тохиолдолд газар олгоно,
- Дуудлага худалдаа,
- Төр хувийн хэвшлийн түншлэлээр,
- Төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулах зорилгоор,
- Замын транс, нүүлгэн шилжүүлэлт буюу нөхөн олговроор газар олгоно.
Харин гандан төслийг өнгөрсөн жил төлөвлөж 1.8 га газар чөлөөлөх төсвийн мөнгийг шийдсэн. Одоо гурван айл үлдсэн байгаа өчигдөр би уулзаж ойрын хугацаанд эцэслэхээр тохирсон.
Намаас нийслэлийн намын дарга өг гэсэн шахалт огт байхгүй. Би намын дарга, нарийн бичиг, ерөнхий сайдтай уулзсан. Намын бага хурлын үеэр бид бараг өдөржингөө хамт байсан. Ирэх жилийн сонгуульд бэлдэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажлаа урагшлуулах талаар ярьсан.
Нийслэлийн төсвийн талаар олон удаа ярьж байгаа, та нар ерөөсөө ойлгохгүй байна. Намайг ажил авахад нийслэлийн төсөв 1.9 их наяд байсан одоо 4.9 их наяд болсон. Томоохон гадаад дотоодын төслүүдийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөв дээр нэмж бичдэг. Олон улсын томоохон төслийн санхүүжилтийг манай төсөв дээр нэмснээр нийслэлийн төсөв өндөр харагддаг" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эргүүд мөнгө үрэхээс өөр хийх юм бгүй юм бхдаа
Хотын төвийн газруудын үнэлгээ хэдэн арван тэрбум зах зээл дээр хүрээд байгаа тул яая гэхэв
Энэ газрыг худалдаж авч байгаа тоо үнэн үү, тэгэхээд нэг га газар 12 тэрбум гэсэн үг үү. 1 га газар 10 000 м2 байдаг биз дээ
Танай намынхан хүн биш зомби болсон чөтгөрүүд шүү. Болгоомжтой л байгаарай Нямбаа. Наанаа инээгээд л араар чинь хутга зоож түгжилдэнэ шүү
5 - р цахилгаан станц барих чинь бас л худалаа хоосон Show болсон юм уу Мангаруудаа .. ганц бүтээн байгуулалт хийж чадахгүй чадвар чадамж үгүй авилгачид луйварчидийн үүр уурхай юм даа.. зайлаарай луйварчидаа
32- тойрог орчимын газар маш их эрэлттэй болж байгаа бололтой үнэ нь ойры үед сараар өсөх юмаа!! Уг нь нэг айлын газар аваад жижигхэн ажилын байртай болчихмоор байх юм! Гандангийн жижиг 0,5- га 700- сая болж байхад аргагүй юм даа!
Ugaasaa odoogiin gazariin zah zeeliin hansh ugaasaa iim baih estoi tegehgvi bol oron suutsnii vne tengert hadaj bhad yaaj oron suutsand oroh we dee getel hotiin tuwiin ger horoololiin gazariig yalanguya narantuuliin ard taliin ger horoololiin ger horoololiin ailuudiin gazariig ger horoololiin dahin tuluwlult nereeer ulsiin neriig barij hymd barag vnegvi dvvlj barilgiin kampianuud ashig olj bgaad ih hohroltoi bgaad bna getel ailvvd dahin tuluwlult nereer gazar deeree yuch hiij bolohgui baidag odoo ene nymbaatariin vnelgeegeeree bol ene barilgiin kampianuud ail urhvvd vne tulbur deeree sanal niitsehgvi bgaad bgaa dawarsan kampianuud ulsiig neriig barij huuchin vnelgeegeeree awah gej sanaarhaad bna nowshnuud
Коммунист сда төр бизнест чинь савраа дүрэхгүй бол газар өгөхгүй гээ шаасан
За ингээд газар үнэтэй болов