ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш өсөж байна
Хоёрдугаар сарын эхээр ам.долларын ханш харьцангуй тогтвортой буюу Монголбанкны нэрлэсэн ханшаар 3549 төгрөг байсан билээ.
Харин арилжааны банкуудад 3563, валют арилжааны төвүүдэд 3586 төгрөгийн ханштай байсан бол өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3565 төгрөг бол арилжааны банкуудад 3584 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3589 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Ингэснээр ам.доллар он гарснаас хойш эргэн өсөх төлөв ажиглагдаж буй юм. Түүнчлэн юанийн ханш мөн он гарснаас хойш тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар 515 төгрөг байна.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.