АНУ-ын түргэн хоолны компаниудын захирлууд бургер идэж өрсөлдөж байна
Өнгөрсөн сард “McDonalds” сүлжээ рестораны гүйцэтгэх захирал Крис Кемпчински шинээр гаргаж буй “Big Arch” бургерээ танилцуулсан бичлэгийг сошиал хуудас дээрээ нийтэлсэн юм. Тэрхүү бичлэг дээр Крис бургерийг маш жижигхэн хазаж, идэх дургүй байгаа мэт авирласан нь олны анхаарлыг татсан. Мөн тэр бургерийн талаар ярихдаа бургер гэх үг ашиглалгүй бүтээгдэхүүн гэж байнга хэлж байсан учир интернэт хэрэглэгчид түүнийг доогложээ.
Түүний бичлэг дор нэгэн хэрэглэгч “Ямар амттай бүтээгдэхүүн бэ, миний сайхан хүмүүс ээ” гэж сэтгэгдэл үлдээсэн байна. Мөн бусад түргэн хоолны компаниуд албан ёсны аккаунтаараа шоглосон коммент үлдээжээ. Жишээлбэл “Burger King”-ийн Их Британийн франчайз “Бид нар ч бас наад бургерийг чинь дуусгаж чадаагүй ээ” гэж бичсэн байна. Мөн “Subway”-ийн Сингапурын салбар “Манайд үүнээс илүү шинэхэн идэх зүйл байгаа шүү” гэсэн бичсэн юм.
Нэгэн хэрэглэгч “Хэн энэ сурталчилгаанд зөвшөөрөл олгосон юм бэ” гэсэн бол өөр хүн “Хэдэн удаа бичээд хамгийн сайн болсон нь энэ гээд боддоо” гэж сэтгэгдлээ үлдээсэн байна.
Тэгвэл АНУ-ын түргэн хоолны бусад компаниудын захирлууд үүнтэй холбогдуулан өөрсдийнхөө бургерийг сурталчилж эхэлжээ. “Burger King” компани TikTok хуудас дээрээ гүйцэтгэх захирал Том Куртис бургер том хазан идэж буй бичлэгийг даваа гарагт /2026.03.02/ нийтэлсэн юм. Тэр бичлэгийн коммент дээр нэгэн хэрэглэгч “Хүмүүс McDonalds-ийн гүйцэтгэх захиралд арай л муухай хандаад байна аа. Тэр энэ гарагийнх биш гэдгийг санах хэрэгтэй” гэж бичжээ. Харин өөр нэг хэрэглэгч “Бургерээ бүтээгдэхүүн гэж дуудахгүй байгааг харж байна уу” гэсэн юм. Бас нэг хэрэглэгч “Түүнтэй харьцуулахад бургерээ идлээ шүү” гэж бичжээ.
@burgerking Thought we’d replay this.
♬ tranloptruon - trân????????????
“Burger King”-ээс гадна “Wendy”-ийн дарга Пит Суеркэн лхагва гарагт /2026.03.04/ франчайзынхаа бэйкотэйнор бургер идэж буй бичлэгийг нийтэлсэн байна. Тэр бургерийг идэхдээ “Үргэлж шинэ, хөлдөөсөн зүйл байхгүй” гэж хэлжээ. Мөн тэр бургер идсэн салбарынхаа зайрмагийн машиныг хараад “Өнөөдөр зайрмагийн машин ажиллаж байгаа юу? Өө байж байгаарай нээрээ манайх дандаа л ажиллаж байдаг шүү дээ” гэсэн байна. АНУ-д “McDonalds”-ийн салбарууд дахь зайрмагийн машин үргэлж эвдэрсэн байдаг гэх шог яриа америкчууд дунд байдаг юм.
Питийн хийсэн бичлэгийг үзсэн нэгэн хэрэглэгч “1980-аад онд болж байсан коланы дайнаар яах вэ, 2020-оод оны бургерийн дайн эхэллээ” гэж бичжээ.
Эх сурвалж: People








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө улаан нүд цагаан гэж энэдээ
өөрсдөө огт иддэггүй байх нь туранхай хүмүүс бн.энэ идсэнийгээ бөөлжөөд гаргасан байх