Улс төрийн мэдээ

АНУ-ын өндөр түвшний дипломат төлөөлөгч Майкл Десомбр Монголд айлчилна

АНУ-ын Зүүн Азийн бодлогыг хариуцсан өндөр албан тушаалын дипломат төлөөлөгч ирэх долоо хоногт БНСУ, Япон, Монгол улсад айлчилж, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болсныг АНУ-ын Төрийн департамент пүрэв гарагт мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Майкл Десомбр Токио, Сөүл, Улаанбаатар хотуудаар 3-р сарын 17-ныг хүртэл айлчлах талаар тус яамны Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан товчоо X сүлжээнд мэдээлсэн байна.

Түүний Зүүн Хойд Ази дахь айлчлал нь Дональд Трамп БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж буй цаг үетэй давхцаж байна.

Тодруулбал, энэхүү уулзалт гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэн үеэр болох төлөвтэй байгаа бөгөөд энэ үеэр Трамп Ази тивд байх хугацаандаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг зорьж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд буй.

Саяхан болсон намын их хурлын үеэр Ким Жон Ун мэдэгдэхдээ, хэрэв Вашингтон дайсагнасан бодлогоо зогсоовол Пеньянд АНУ-тай харилцаагаа сайжруулахгүй байх ямар нэг шалтгаан байхгүй гэж онцолсон байна.

Тэрбээр АНУ болон БНАСАУ-ын харилцааны ирээдүй бүхэлдээ АНУ-ын байр сууринаас хамаарна гэж мэдэгдсэнийг тус улсын төрийн төрийн мэдээллийн агентлагууд уламжилжээ.

Ц.ТАМИР

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Манайд юугээчээ шахах гэж байгаа бол?

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Зандкагийн трамрт амалсан1 тб $оо авна гэж

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

иргэн
иргэн

Америк бидний Тусгаар тогтнолыг хэзээ ч хамгаалахгүй,,,,харин дургүйгээ хүрвэл Бөмбөгдөж мэднэ,

Зочин
Зочин

Ираны дайндаа хандив өг гэж шахахаар ирээ биз.

Холбоотой мэдээ

Back to top button