НИЙГЭМНийгэм мэдээ

"Мартын найман"-д гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр буюу энэ сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Тэгвэл тус өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2116 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн мэдээллээс 784 нь зөрчлийн шинжтэй, харин 83 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага аж. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Түүнчлэн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага, хүний биед халдах 58 тохиолдол, 34 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил илэрч, 139 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүчирхийлэл үйлдэх гэж баяр тэмдэглэхээ больж үз

Холбоотой мэдээ

Back to top button