Нийгэм мэдээ
Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулвал шийтгэлийн хуудас наана

Улаанбаатар хотын авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ.
Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ. Уг зөрчлүүдэд тус бүр 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулж байгаа юм. Иймд жолооч нарыг бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Торгууль тавиад нэмэргүй, улсын дугаарыг хурааж хүчингүй болго. Хэрэгтэй бол дахин шинэ дугаар авна биз.