Нийгэм мэдээ

ОБЕГ: Архангай аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн "Хойд гол" гэх газарт ойн гал түймэр гарчээ.

Тодруулбал, уг газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 гаруй км, сумын төвөөс баруун зүгт 150 км зайд оршдог байна. Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 18:50 цагт аймгийн Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Архангай аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, Ихтамир сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж. Мөн "Хангайн нурууны байгалийн цогцолборт газар"-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Танк
Танк

Цас ордоггүй газар юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button