Япон, Өмнөд Солонгосын эзэмшлийн маргаантай арлын сүүлийн оршин суугч нас баржээ
БНСУ болон Японы хооронд эзэмшлийн маргаантай Лианкуртын чулуунууд нэртэй жижигхэн арлууд байдаг. Тэдгээр арлыг Өмнөд Солонгост Докдо гэж нэрлэдэг бол Японд Такэшима гэдэг юм. Лианкуртын чулуунууд БНСУ-ын захиргаанд багтдаг байна. Тэгвэл тус арлын сүүлийн оршин болох Ким Ши Ёл 88 насандаа таалал төгссөн гэж албаныхан мягмар гарагт /2026.03.10/ мэдэгджээ. Тэрээр нөхөр Ким Сун Дотой хамт 1960-аад оноос хойш тус арал дээр амьдарсан юм. Ким Сун До 2018 оны аравдугаар сард 79 насандаа таалал төгссөн байна.
Тэд загасчилж амьжиргаагаа залгуулдаг байсан юм. Ким Ши Ёл, Ким Сун До нар тэдгээр арлууд БНСУ-ын захиргаанд байдаг гэдгийг илтгэх бэлгэ тэмдэг байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ким Ши Ёлын гэр 2020 онд далайн хар салхины улмаас сүйрсэн тул тэр арлаас өөр газар амьдарч эхэлсэн байсан аж. Түүний эрүүл мэнд муудаж эхэлсэн тул тэрээр охинтойгоо амьдрах болжээ. Тэдгээр арлууд дээр цагдаагийн алба хаагч болон төрийн ажилтнууд байдаг ч тэнд орших суух бүртгэлгүй юм. Харин Ким Ши Ёл арал дээр оршин суудаг бүртгэлтэй сүүлийн хүн байжээ.
Эх сурвалж: Korea Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүртгэлтэй гөгшин дууссан тул жапанруу шилжжээ