УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхитай холбоотой хэрэг, харилцааг бүхэлд нь төрийн хатуу хяналтад авна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдрийн нөхцөл байдал, хар тамхины хэрэг сэтгэл эмзэглүүлж байна. Засгийн газрын зүгээс Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн түвшинд хүрсэн гэж үзэж байгаа.

Анх 2002 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой, энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлагдан гарч байхад хар тамхитай холбоотой хэрэг хоёр бүртгэгдэж байсан бол өнөөдөр тогтмол өссөөр 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн өсөлт 20 хувьтай, зөрчил 26.6 хувиар өссөн байгаа юм. Засгийн газраас өнгөрсөн оны найман сараас хар тамхитай тэмцэх тухай бодлогоо сайжруулж, ёс зүйн шинэчлэлийг яаралтай хийх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хууль сахиулах байгууллага, хар тамхитай тэмцэх байгууллагыг байгуулж, бэхжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүний үр нөлөөгөөр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг үгүйсгэх аргагүй.

Хуулийн шинэчилсэн найрууллагад хэд хэдэн онцлох заалт бий.

Энэ төрлийн гэмт хэрэг, хар тамхины хэрэглээний аюул заналыг ойлгуулах, таниулах, нийгэмд мэдүүлэх чиглэлд хийх ажил их байна. Үүнтэй холбоотой зүйл заалтыг тусгасан. Нөгөө талаас хууль сахиулах байгууллагын чадавхыг сайжруулах, төрийн бүх шатны байгууллагуудаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгож байгаа.

Мөн энэ төрлийн хэрэг, харилцааг бүхэлд нь төрийн хатуу хяналтад авах, бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн хүрээнд эрхлэх зохицуулалтыг бий болгоно. Мөн шинэ төрлийн мансууруулах бодисыг үндсэн жагсаалтад нэмж, эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Үүнээс гадна мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг тодорхой болгоно. Эмчлэх, сэтгэцийн хувьд, бие мах бодийн хувьд эрүүлжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт хийх ажил их байна.

Хамгийн чухал нь өнөөдөр хэрэгжиж байгаа эрүү, зөрчлийн зохицуулалт учир дутагдалтай байна. Өнөөдрийн байдлаар таван төрлийн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Цаана нь илүү ноцтой үр дагаварт хүргэх хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх нь эрүүгийн хариуцлагагүй байгаа. Зөрчлийн зүйл заалтаар л шийтгэж байгаа. Үүнийг шийднэ.

Одоо нийгэмд өрнөөд буй үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал бол эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн асуудал гэхээс илүү эцэг эхчүүдтэй холбогдоно. Алим модноосоо хол унадаггүй. Бүгд анхаарах шаардлагатай байна. Үе тэнгийн дээрэлхэлт гэж яригдаж байгаа ч үүний цаана эрүүгийн хариуцлага яригдана. Та бүхэн бичлэг харсан байх. Хүний биед халдсан, тэр бүү хэл хүний амь насанд заналхийлсэн үйлдэл харагдаж байгаа. Үүнийг урьдчилан сэргийлэх, эрх зүйн боловсролыг хангахад манай яам ажиллаж байгаа.

Хүүхэд залуучуудад ял оноох нь чухал биш. Яагаад энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа учир шалтгаантай нь ажиллах нь чухал болоод байна.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button