Сэтгэл зүйч Б.Уянга: Үргэлж няцаалт дунд амьдарсан нийгмийн хэм хэмжээ, ухамсаргүй хүн л бусдыг дээрэлхдэг
Цахим сүлжээнд насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд эмэгтэй сурагчийг зодож, тохуурхаж байгаа видео бичлэг цацагдаж нийгмийн анхаарлын төвд ороод буй. Сүүлийн үед өсвөр насны сурагчид нэгнээ зодож бичлэг хийн улмаар тухайн бичлэгээрээ сүрдүүлсэн тохиолдол цөөнгүй гарах болсон. Түүнчлэн өсвөр насныханы дунд үе тэнгийн дээрэлхэлт их байгаа нь үүгээр анзаарагдаж буй юм. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал болон үе тэнгийн дээрэлхэлтийн талаар "Сэтгэлийн Оч" сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл зүйч Б.Уянгатай ярилцлаа.
-Саяхан цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож байгаа видео бичлэг нийтлэгдсэн. Улмаар уг асуудал нийгмийн анхаарлын төвд ороод байна. Сэтгэл зүйч хүний хувьд уг асуудлыг юу гэж харж байгаа вэ?
-Хүчирхийлэлд өртсөн болон үйлдэж байгаа хүүхэд хоёул сэтгэл зүйн хувьд асуудалтай. Бусдыг дээрэлхэж байгаа хүүхэд өөрийгөө батлахыг хүсдэг. Үе тэнгийн дээрэлхэл үйлдэж байгаа хүүхдүүд өөрийгөө "лаг" мундаг гэдгийг бусдад баталж харуулах гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Ер бол мөнхийн няцаалт дунд амьдарч байгаа, нийгмийн хэм хэмжээ, ухамсар огт суугаагүй гэсэн үг. Тийм учраас бусдыг хайрлах, хүндлэх болон хувь хүний орон зайг үл хүндэлдэг мэдрэмжгүй үйлдлүүд гаргадаг. Хүчирхийллийг энгийн зүйл гэж ойлгодог, ойрын хүрээлэлдээ ижил үзэл бодолтой хүүхдүүдийг элсүүлдэг хэсэг бүлэг байна. Зарим тохиолдолд хүүхдүүд тухайн бүлэг буюу фракцад орох, үлдэхийн тулд цаашлаад байр сууриа тодотгохын тулд бусдын шахалтаар дээрэлхэл үйлдсэн байдаг. Тухайн фракцын толгойлогч нь өөрөө бусдыг зоддоггүй, аль болох асуудлаас хол гардаж үйлдэл хийдэггүй. Тиймээс тухайн фракцад орохыг хүссэн хүүхдүүд золиос болж хийдэг гэсэн үг. Хүүхэд бол хүүхэд л байх ёстой болохоос биш хүүхэд насныхаа гэнэн томоогүй зангаас болж ирээдүйн амьдралдаа хар толбо үлдээж буй харамсалтай.
-Тэгвэл хохирсон хүүхдийн сэтгэл зүй байдал ямар байдаг бол. Тухайн хүүхэд цаашид олон эрсдэл хүлээж болзошгүй сэтгэл зүйн дарамттай болдог байх?
-Харин "бүлли"-д өртсөн хүүхдүүд өөрийн үнэ цэнэ, хэм хэмжээ, эрх үүргээ үгүйсгэж эхэлдэг. "Бүлли"-д өртөж айдас мэдэрсэн учраас өөрийгөө хэн ч бишээр бодож, насан туршдаа айдастай, сэтгэлийн дарамттай болж амьдрал дээр гарахдаа сул дорой нэгэн болж төлөвших хандлага байдаг. Өнөөдрийн хийсэн томоогүй нэг үйлдэл ирээдүйн олон боломжийг үгүй хийх эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар чиний хийсэн муу зүйл эргээд чамд дээр заавал ирдэг.
-Өсвөр насны хүүхдүүдэд найзаа сонгох нь чухал байдаг байх. Эргэн тойрны найзын хүрээлэл нь өндөр нөлөө үзүүлэх үү?
-Найз гэдэг бол тухайн хүний л сонголт. Тэр хүүхдүүдтэй нөхөрлөлөө гээд "лаг" хүн болж харагдахгүй нь ойлгомжтой. Харин ч бусдыг "бүлли" хийдэг хүүхдүүдийн эсрэг олноороо зогсох дархлаа суух ёстой. Түүнээс биш буруу зүйлийг өөхшүүлж тэдгээрийг даган дурайж огт болохгүй. Хэрэв тухайн фракцад ямар нэгэн шахалт, шаардлага, дарамтаар орохоос татгалзах бүрэн эрх бий.
-Олон нийтийн дунд мөнгөтэй, эрх мэдэлтэй айлын хүүхдүүд ихэвчлэн бусдыг зодож дээрэлхдэг гэсэн мэдээлэл явсан. Сэтгэл зүйн талаасаа боломжийн амьдралтай айлын хүүхдүүд бусдыг гадуурхах хандлагатай байдаг эсэх?
-Олон нийт мөнгөтэй айлын хүүхдүүд бусдыг дээрэлхдэг гэж харж байгаа байх. Үүнд мөнгөтэй, мөнгөгүй байх нь огт хамаагүй. Түүний цаана өөр нэгэн сэтгэл зүйн хэрэгцээ нуугдаж байдаг. Тэр хэрэгцээ нь ердөө л өөрийгөө бусдад харуулж, мэдрүүлж, олны анхаарлыг татах гэсэн мунхаг бодол. Тэдгээр хүүхдүүд өнөөдөртөө ханасан, ирээдүйн зорилго байхгүй, нийгмийн хэв журамгүй, хамгийн гол нь ухамсаргүй байгаа байдал нь л бусдыг "бүлли" хийх байдалд хүргэдэг. Боломжийн амьдралтай айлуудын хүүхдүүд гэхээрээ бусдыг зоддог, гадуурхдаг гэх нь өрөөсгөл ойлголт. Үнэхээр хүмүүжил сайтай олон хүүхдүүд бий л дээ. Нийгэм учраас олны дундаас буруу зүйлээр өөрийгөө онцолж гарч ирсэн тохиолдлууд байж болно. Гэхдээ бусад нь тэднийг даган дуурайх биш нийгмээрээ эсэргүүцдэг байх л хэрэгтэй.
-Асуудал ганц хүүхдүүдэд бус бидэнд ч бас байна-

-Манай өнөөдрийн нийгэм нэгнээ гадуурхдаг болчихсон юм шиг. Нийгмийн сэтгэл зүй өөрөө гажуудсан байна уу даа гэж?
-Бид өөрсдөө тухайн зүйлийн талаар мэдэхгүй байж, бусдыг даган дуурайж "сэвдэг" болчхож. Тэр тусмаа цахим орчинд. Хувь хүнийхээ мэдрэмж, үзэл бодлыг цахимд бичдэг бусдад тулгадаг нь моод мэт болсон. Ерөнхийдөө бол бид нар цахим орчныг буруу хэрэглэж байгаа гэдгийн л том жишээ нь энэ. Хүмүүс амьдарч буй газарт нийгэм гэж бий, нийгэм оршиж байгаа учир нийтийн ёс зүй байх нь зүй. Тэр ёс зүй цахим орчинд нийгэмд ч тэр дутмаг байна. Нөгөөтээгүүр томчууд бид өөрсдөө нэг том алдаа гаргадаг. Жишээ нь цахим орчинд нэг нь рүүгээ дайрдаг, давшилдаг, эрүүл бус шүүмжлэл илэрхийлж хандалд авдаг хүмүүс цөөнгүй. Тэднийг үзэж мэдэрсэн хүүхдүүд даган дуурайж туршиж үзэх мэдээж. Тэгэхээр асуудал бидэнд ч бас байна. Хэрэв насанд хүрсэн хуулийн хариуцлага хүлээх чадвартай төлөвшсөн бие хүн мөн л бол хэлэх үг, хийх үйлдлээ нийгмийн ёс зүйд нийцүүлэх хэрэгтэй.
-Мөн ахмадууд байна. Хэтэрхий өөрсдийгөө дөвийлгөж хүүхдүүдийг хүүхэд юм чинь гэж тааламжгүй харьцах ёстой гэсэн үг биш. Хүүхдийг гудамд цохиж байгаа ахмадуудыг би цөөнгүй харж байсан. Олон хүүхэдтэй ажилладаг хэр нь тухгүй үгээр загнаж дорд үздэг хүнийг ч сонссон. Гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдтэй бид эелдэг зөв харилцахгүй бол тэд ирээдүйтэйгээ мөн адил хандаж таарна. Хүүхэд бол эцэг эхийн толь гэж ярьдаг. Мөн хүүхэд нийгмийн толь. Хүүхэд нийгэм, найз нөхөд, өөрөөсөө, эцэг эхээсээ цаг дутам суралцаж байдаг. Аав ээж нь гэртээ муухай харилцаатай бол тухайн хүүхэд мөн ижил муухай харилцаатай хүн болж төлөвшинө. Манайх тэдэн тэрбумын байртай, аав тийм машинтай гэж ярьж хөрөнгөөрөө өрсөлддөг хүүхдүүд цөөнгүй байгаа. Ингэж ярих нь тэдний хувьд жишээ төдий зүйл. Хүн юу сонсож, юу мэдэрч байгаагаа л илэрхийлдэг, тэр тусмаа хүүхэд. Тэгэхээр эцэг, эхчүүд тун мэдрэмжтэй, зөв үлгэрлэл үзүүлэх ёстой.
-Мэдээж эцэг эхийн хараа хяналт чухал. Гэхдээ хохирогч хохирсон гэдгээ нуух сэтгэл зүйтээ байдаг юм санагддаг. Магадгүй аав ээжээсээ эмээх, үеийнхнээсээ ичих асуудлууд гардаг болов уу?
-Мэдээллийн эрин үед амьдарч байгаа учир хүүхдээ юу үзэж, хэнтэй нөхөрлөж буйг нь аав ээжүүд мэддэг байх хэрэгтэй. Хяналт сул байгаа учраас өсвөр насны хүүхдүүдийн буруу үйлдэл нийгмийг цочирдуулж байгаа хэрэг. Өсвөр насны хүүхэд үргэлж өөрийгөө эрж, хэн болох, бусдаас юугаараа онцлог болох, юу чадах эсэхээ хайдаг. Энэ үед хүүхдүүд өөрийгөө олсноо харуулах, бие даах чадвартай гэдгээ мэдрүүлэх тэр тусмаа үеийнхэндээ өөрийгөө баталж харуулахыг хүсдэг. Харамсалтай нь маш буруу аргаар үүнийгээ илэрхийлж байна. Харин хохирсон хүүхэд ээж аавдаа хэлэх бус өөрөө асуудлаа шийдэхийг илүүд үздэг. Яагаад гэвэл ээж аавд хэлэх аваас загнуулна, зэмлүүлнэ гэдэг айдастай байдаг. Эцсийн шат хүртэл нуухаас өөр араггүйд хүрнэ. Угтаа хэн ч юу ч гэж сүрдүүлж байсан та хамгаалуулах эрхтэй. Монгол улсын иргэн бүр хуулиар хамгаалуулах эрхтэй учраас та зүгээр л эрхээ эдэл.
-Сургууль хүүхдүүдийн хамгийн их айдаг аюултай газар болж-
-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, савалгаа нь тогтворгүй байдалд хүргэж улмаар буруу зүйл даган дуурайх эрсдэл өндөр байдаг байх. Яг энэ үед тэдний сэтгэл зүйд ямар өөрчлөлт ордог юм?
-Өсвөр насны хөвгүүдийн үед шилжилтийн нас бэлгийн бойжилтын үед өөрийгөө дарах, нуух үе байдаг. Биеийн хөгжил, царай төрх зэргээ бусадтай харьцуулж мэдрэмжээ нууж өөрийгөө хаадаг. Энэ үед ойлгогдож хайрлагдаагүй, дэмжигдээгүй хүүхэд ууртай, хэт хаалттай, дэлгэцийн хамааралтай, өөртөө итгэлгүй гэх мэт өнөөдрийн болохгүй байгаа бүх зүйл рүү орно. Тэгэхээр залуучууд өөрсдийгөө сайн харах хэрэгтэй. Өөрийгөө таньж мэдэж байна уу гэж дотоод хүнээсээ асуух нь зөв. Хамгийн зөв, сэтгэл зүйн хувьд эрүүл хүн өөрийгөө сайн мэддэг. Давуу болон сул талаа мэддэг, түүнтэйгээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй.
-Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэл их байгаа нь саяны асуудлаар харагдлаа. Сургууль өөрөө дээрэлхэл үйлдэгддэг газар болсон гэхээр асуудал нэлээн хүндэрсний илрэл байх?
-Сүүлийн үед сургуулийн орчин хүүхдүүдийн хамгийн их айдаг аюултай зүйл болчихсон. Манай хүүхэд сургуульдаа явах дургүй байна гэж ээж аавууд ханддаг. Учир нь тухай хүүхэд сургуулиасаа айдас, дарамт мэдэрсэн учраас дургүй болж байгаа хэрэг. Сургууль өсөж дэвших, шинэ зүйл сурах, найз нөхөдтэй болох нийгмийн сууриа авах ёстой газар болохоос биш айдас мэдэрдэг газар байх ёсгүй.
-Нийгмийн анхаарлын төвд ороод байгаа энэ асуудал өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд сургамж болох болов уу эсвэл сэдэл болох уу?
-Нийгмийн анхаарлын төвд ороод байгаа өсвөр насныхны хэрэг цаашид сургамж болох байх. Эл гараагүй далд үйлдэгддэг олон асуудал байгааг үгүйсгэх араггүй. Нэг ёсондоо том цохилт, анхааруулга очиж байгаа биз. Хүүхэд хүчирхийлэгч, хүчирхийлүүлэгчийн аль нь биш зүгээр л өөр өөрийнхөө эзэн нь байх хэрэгтэй.
-Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой байдаг юм. Мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгвөл?
-Хамгийн тэргүүнд шүүмжлэлгүйгээр сонсох. Өсвөр насны хүүхэдтэй харилцахдаа зангахгүй, шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэй ярилцахын тулд ярилцаж болох уу гэж асууж хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Хүүхдийнхээ хувийн орон зайд нь халдахгүй, өрөө рүү нь орохдоо хаалга тогших, биед нь хүрэхдээ зөвшөөрөл авах зэрэг нь харилцаанд чухал. Та хүүхэдтэйгээ хэр зэрэг хүндэтгэлтэй хандана таны хүүхэд бусад хүмүүстээ тэр хэмжээний харилцаа үүсгэнэ. Хэрэв хүүхэдтэйгээ зандрангуй дээрээс ярих юм бол тантай нээлттэй харилцаж чадахгүй, үүссэн асуудлуудаа танаас нууж эхэлнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм бичлэг гарах болгонд л нийгэм хэсэг шуугиад мартагддаг нь хамгийн харамсалтай. Сургууль хүүхэд айдаг газар биш байх ёстой шүү дээ. Томчууд бид өөрсдөө ч харилцаа, хандлагаараа буруу үлгэр үзүүлээд байгаа юм биш үү гэж бодогддог
ene bol zugeer neg zodoon bish shu huuhdiin setgel zuid nasan turshiin sharh uldej bolno iim zuil hiij bga huuhduud ch gesen yag adilhan asuudaltai baidag gej setgel zuich nar heldeg ni unen baih
Өсвөр насныхны дээрэлхэлт сүүлийн жилүүдэд үнэхээр ихэссэн юм шиг санагддаг. Хамгийн аймшигтай нь тэд бичлэг хийж бусдыг доромжилж байгаагаа зугаа шиг ойлгодог болсон
bi l huuhduud zodoldoh bol baisan gehdee ingej bichleg hiigeed internet deer tavij doromjilno gedeg bol uur tuvshnii asuudal bolson bn ene bol zovhon huuhdiin bish niigmiin asuudal sanagddag
Эцэг эхчүүд бид ч бас анхаарах хэрэгтэй санагддаг. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс гадна хэнтэй нөхөрлөж, юу үзэж байгааг нь мэддэг байх ёстой юм байна
Сургууль айдас мэдэрдэг газар болчихсон гэхээр үнэхээр эмгэнэлтэй. Хүүхэд сургуульдаа явахдаа айх биш баяртай явах ёстой шүү дээ
zarim huuhduud busdiig deerelhej baij ooriigoo lag haragduulna gej boddog ni hamgiin haramsaltai ene setgelgee haanaas suuj bgaag tomchuud bid bas bodoh heregtei bh
Зодож байгаа хүүхдүүдийг зүгээр л муу гэж хэлэх амархан. Гэхдээ тэдний ард ямар гэр бүл, ямар орчин байгааг ч бодох хэрэгтэй байх
huuhduud bugd l anhnaasaa muu baidaggui ter humuujil orchin ni l iim bolgodog bh ene bol neg angiin asuudal bish niigem dayaraa yarigдах asuudal boljee
Бичлэг хийж тавьж бусдыг ичээж доромжлох нь бүр сошиалын “контент” шиг болчихсон нь аймаар. Энэ бол зүгээр зодоон биш сэтгэл зүйн хүчирхийлэл
Хохирсон хүүхдийн сэтгэл зүйд ямар их нөлөө үлдэхийг хүмүүс сайн ойлгодоггүй. Нэг удаагийн доромжлол насан туршийн айдас болж үлддэг
ene bol zugeer neg surguuliin asuudal bish buh surguulid baij boloh zuil bolchood bn ene tal deer bodlogo setgel zuin ajil ih hiih heregtei
Сургууль дээр сэтгэл зүйчийн үүрэг их чухал санагддаг. Хүүхдүүд асуудлаа ярьж чадах хүнтэй байх хэрэгтэй
Ene heden balai setgel zuichnsriinhaa erul mend,medr.ig Shalimar yumaa,a ninja zorgoorl zohiol bichchih yumaa
Tenegteerei ahmaduud boldgui ch geh shig ur huuhdiini haraad bolomjooroo tys dem bolool bj bdag
Бас дарга хулгайчийн эрх хүүхдүүд сул дорой нэгнээ дээрэлхдэг гэж хэлээч
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud