Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Ойрхи Дорнодын дайн тариаланчид үр суулгадаг эгзэгтэй үед бордооны хомсдолд хүргэлээ

Ойрхи Дорнодын дайн даамжирч, дэлхий даяар газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн үнэ нэмэгдэж байгаа. Тэгвэл дайнтай холбогдуулан өөр чухал түүхий эдийн нийлүүлэлтийн асуудал үүсжээ. Тодруулбал ургац тарьж эхэлдэг улиралд дэлхий даяар бордооны үнэ өсөх болжээ. Үр тарих цаг дөхөж байгаа учир зарим тариаланчид бордоо нөөцөлж авах гэж яарч сандрах болсон байна.

Дайны улмаас Ормузын хоолой хаагдсанаар бүс нутгийн бордооны үйлдвэрүүд зогссон. Үүний улмаас дэлхий даяар бордоо импортолдог гол орнууд руу орж ирдэг нийлүүлэлт хязгаарлагдаж болзошгүй нөхцөл байдал үүсэв.

Францад улаан буудай, арвай болон бусад ургамал тариалдаг Седрик Бенуа бордооны нэг тонн бордооны үнэ олон арван еврогоор нэмэгдсэн гэжээ. Тэр "Хавар болж байгаа учраас нөхцөл байдал үнэхээр хэцүү байна. Нөхцөл байдал ийм хэлбэрээр цаашид үргэлжлэх боломжгүй" гэсэн байна. Энэтхэг, Канад гэх мэт газар тариалангийн томоохон салбартай дэлхийн орнууд Ормузын хоолойгоор тээвэрлэдэг бордоо, дизель түлшнээс хамааралтай байдаг. Энэ хоолойгоор дэлхийн бордооны худалдааны гуравны нэг, газрын тосны 20 хувь дамждаг.

Энэтхэг улс мочевин болон фосфатын бордооныхоо 40 гаруй хувийг Ойрхи Дорнодоос авдаг. Импорт тасалдахаас гадна Энэтхэгийн дотоод үйлдвэрлэл мөн дайны нөлөөнд өртжээ. Катараас ирэх байгалийн хийн нийлүүлэлт эрс багассан тул Энэтхэгийн гурван үйлдвэр мочевин үйлдвэрлэлээ бууруулахаас өөр аргагүй болсон байна. Үүний улмаас ойрын хугацаанд Энэтхэгт мочевин болон диаммонийн фосфатын нийлүүлэлт хомсдох төлөвтэй байгаа юм.

Зургийн эх сурвалж: Yahoo News

Дэлхий даяар үр тарианы илүүдэл үүссэн тул газар тариаланчид энэ жилийн ургацаас алдагдал хүлээнэ гэж тооцож байсан. Тэгвэл бордоогоо авч амжаагүй байгаа тариаланчдад нөхцөл байдал бүр ч бүрхэг болов. Онтарио мужийн Куинте Вест хотын ойролцоо газар тариалан эрхэлдэг Жефф Харрисон "Одоо нөхцөл байдал үнэхээр хүндрээд байна" гэж хэлжээ.

АНУ-ын хувьд дотооддоо их хэмжээгээр бордоо үйлдвэрлэдэг ч гэсэн хэрэглээнийхээ ихэнхийг импортоор авдаг. Нью Орлеанс дахь импортын цэг дээр бордооны үнэ дайн эхлэхээс өмнө нэг тонн нь 516 ам.доллар байсан бол хэдэн хоногийн дараа 683 ам.доллар болж өсжээ. Хэрэв Ормузын хоолой хаагдсан хэвээр байвал бордооны үнэ үргэлжлүүлэн өсөх магадлалтай гэж шинжээчид “Reuters” агентлагт хэлсэн байна.

“StoneX” компанийн шинжээч Жош Линвилл "Энэ явдал жилийн хамгийн тохиромжгүй, муу цаг үедээ таарлаа" гэжээ. АНУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын судалгааны хүрээлэнд ажиллаж буй Сет Мейер хэлэхдээ, үнийн өсөлтөөс шалтгаалж тариаланчид тариалах ургамлаа өөрчлөх эсвэл бордоо ашиглах хэмжээгээ багасгаж магадгүй гэж хэлсэн байна. Тэрбээр АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны ахлах эдийн засагчаар ажиллаж байсан юм.

Тариаланчид сайн ургацтай байхын тулд бараг бүх ногоондоо бордоо хэрэглэх шаардлагатай байдаг. Гэхдээ ямар төрлийн ногоо тарьж байгаа болон хөрсний бүтцээс шалтгаалж шаардлагатай бордооны хэмжээ өөрчлөгддөг.

Ойрхи Дорнодоос ирэх бордоо Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоноос гадна үйлдвэрлэл буурсантай холбогдуулан багасах магадлалтай байна. Дайн улмаас "Qatar Energy" компани дэлхийн хамгийн том мочевиний үйлдвэрийнхээ ажиллагааг зогсооход хүрсэн. Тус компанийн байгалийн хийн байгууламжууд цохилтод өртөж, байгалийн хийн олборлолтоо зогсоосон тул түүхий эдийн эх үүсвэргүй болсон юм. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын бусад хэсэгт бордооны түүхий эд болох хүхрийн олборлолт мөн буурчээ.

“StoneX” компанийн шинжээч Линвилл "Энэ нөхцөл байдлаас болоод дэлхийн нийлүүлэлтийн томоохон хэсэг алдагдлаа" гэжээ.

Ираны дайнаас өмнө бордооны зах зээл хомсдолтой байсан

Ираны дайн эхлэхээс өмнө дэлхийн бордооны зах зээл аль хэдийн хомсдолтой байсан. Хомсдолтой нөхцөл байдалд БНХАУ дотоодын хэрэгцээгээ хангахын тулд энэ жил экспортоо хязгаарласан. ОХУ-аас орж ирэх хямд байгалийн хийн нийлүүлэлт зогссон тул Европын компаниуд үйлдвэрлэлээ бууруулсан билээ. Ирантай хийх дайн эхлэхээс өмнө нэг тонн нь 470 доллар байсан мочевиний үнэ 80 орчим доллароор нэмэгдсэн гэж шинжээчид хэлжээ.

Зургийн эх сурвалж:

Мөргөлдөөнөөс болж БНХАУ бордооны экспортын хязгаарлалтаа нэмэгдүүлэх магадлалтай гэж газар тариалангийн салбарын хоёр шинжээч “Reuters” агентлагт хэлсэн байна. Гэхдээ хязгаарлалтыг чангатгаж буйгаа албан ёсоор зарлахгүйгээр томоохон үйлдвэрлэгчид болон гаалийн байгууллагад мэдэгдэж магадгүй юм.

БНХАУ хүхрийн импортынхоо 50 гаруй хувийг Ойрхи Дорнодоос авдаг. Хүхэр нь диаммонийн фосфат зэрэг фосфатын бордооны гол найрлага болдог юм. Хятадад хүхэр худалддаг нэгэн хүн "Одоо бэлэн байгаа ачаа олоход үнэхээр хэцүү байна. Хаана ч бэлэн ачаа байхгүй байна" гэжээ.

Өмнөд Африкийн тариаланчдыг төлөөлдөг “GrainSA” байгууллагын эдийн засагч Корне Лоу “Reuters “агентлагт хэлэхдээ, үйлдвэрлэлийн зардлын 50 хүртэлх хувийг бордоонд гаргадаг гэсэн байна. Тэр "Үр тарианы үнэ түүхэн доод хэмжээндээ хүрч, нөхцөл байдал хүндэрсэн үед бордооны үнэ бага зэрэг л өсөхөд тариаланчдад эцсийн цохилт мэт нөлөө үзүүлнэ" гэж хэлсэн юм.

Газар тариалангийн зах зээл дайн урт хугацаанд өрнөх магадлалыг хараахан бүрэн тооцож амжаагүй байна гэж “Morningstar” компанийн шинжээч Сет Голдстейн хэлжээ. Мочевиний үнэ хоёр дахин, фосфатын үнэ 50 хувиар өснө гэж тэр тооцоол байна. "Хэрэв нийлүүлэлтийн саатал хэдэн долоо хоногоос илүү үргэлжилбэл үнэ 2022 онд Орос-Украины дайн эхэлж байх үеийн хэмжээнд хүрч магадгүй" гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн алс газар болж байгаа ч эцэстээ дэлхийн бүх салбарт нөлөөлдөг нь энэ мэдээнээс харагдаж байна бордооны үнэ өсөхөөр эцсийн дүндээ хүнсний үнэ нэмэгдэнэ тариаланчид зардлаа даахгүй бол ургац буурна тэгэхээр жирийн хүмүүс бидэнд хүртэл шууд нөлөөтэй асуудал юм шиг санагдаж байна

Зочин
Зочин

Delhiin zah zeel yag neg ulsaar hyazgaarlagddaggui gedgiig ene medee haruulj bn neg gazriin dain shuud bordoo bolon hunsnii une deer nuluulj baigaa ni sonin bish ch gesen uneheer aij bodmoor yum shig sanagdaj baina

Зочин
Зочин

Иймэрхүү мэдээ уншихаар дайн зөвхөн цэрэг армийн асуудал биш гэдэг нь илүү тод харагддаг юм байна бордоо үнэтэй болбол тариаланчид тариалалтаа багасгана ургац буурна эцэст нь дэлхий даяар хүнсний үнэ өсөх магадлалтай санагдаж байна

Зочин
Зочин

Oirmhi dornodiin dain shatahuunii uneer l nuluulne gej bodoj baisan chin bordoo hurtel hamaaraltai baidag yum baina gej oilgolo delhiin hunsnii system uneheer neg negneesee hamaaraltai yum shig

Зочин
Зочин

Бордооны үнэ өснө гэдэг нь жирийн хүмүүст хол санагдаж болох ч үнэндээ талх будаа ногооны үнэд шууд нөлөөлдөг зүйл шүү дээ ийм үед улс орнууд хүнсний аюулгүй байдлаа илүү бодох ёстой юм шиг санагддаг

Зочин
Зочин

Uneheer sonin system shuu delhii deer neg hooloi haagdahad l bordoo hunsnii une hurtel usdug gedeg global system yamar emzeg baidgiig haruulj baina

Зочин
Зочин

Дэлхийн зах зээл ингэж холбогдсон байдаг нь нэг талаасаа давуу тал нөгөө талаасаа эрсдэл юм шиг санагддаг нэг бүсэд дайн гарвал нөгөө талд нь тариаланчид хүртэл асуудалд орж байгаа нь бодит жишээ болж байна

Зочин
Зочин

Humuus ihenhiidee gazriin tos l yariad baidag harin bordoo shig chuhal tuuhii ed deer iim tom nuluu uzuulne gej bodohgui yavdag ene bol daraagiin hunsnii une usultiin ehlel ch baij medeh yum

Зочин
Зочин

Энэ бүхнээс харахад хүнсний аюулгүй байдал гэдэг зүгээр нэг үг биш бодит стратеги юм байна улс орнууд бордоо шатахуун зэрэгт ингэж хамааралтай байвал нэг дайн гарахад л бүх систем ганхаж байна

Холбоотой мэдээ

Back to top button