Нийгэм мэдээ

Нойр муутай жолооч автомашинаараа цахилгааны тулгуур мөргөж, 868 айлыг тоггүй болгожээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт өнөөдөр 10:00 цагийн үед жолооч Г цахилгааны тулгуур мөргөж, хугалжээ. Үүний улмаас 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, тус сумын Мангирт, Батальон, Их сургуулийн гудамжны 868 айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон байна.

Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа уг жолоочийг шалгахад эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэнэ. Уг жолооч нойрмоглосны улмаас осол гаргасан гэж мэдүүлжээ. Тэрээр шөнийн цагаар нойроо хугаслан, зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна. Өнгөрсөн шөнө таксины үйлчилгээнд яваад, гэртээ харих гэж явсан байна.

Замын цагдаагийн тасгаас түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх шугам сүлжээ” компанид учруулсан хохирлыг төлж барагдуулах үүрэг өгчээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tolj barahgui orond orjee. Aimaar ondor tolbor gardag. Huvi hun tolj diileheergui ih hohirol garna. Tolj chadahgui orond orood amia horlodog. Busad orond.

Холбоотой мэдээ

Back to top button