Нийгэм мэдээ

Хууль: Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэвэл 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай

"Миний арыг цагдаа нар даадаг учир чи яаж ч чадахгүй. Намайг хар тамхины хэргээр шалгасан ч шийтгээгүй. Монголын сошиал шуугиан гуравхан хоног шүү дээ. Гурав хоногийн дараа бүгд мартаж, биднийг дагагчид хэдэн арван мянга болно". Энэ бол сүүлийн үед нийгмийн сэдэв болоод буй өсвөр насныхны бүлэг зодооны хэргийг үйлдсэн охины, хохирогчид хэлсэн үгс.

Zarig.mn сайтад хохирогчийн ээж ярилцлага өгөхдөө дээрх агуулгыг дурдсан билээ. Мөн хохирогч охин үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөнөөсөө хойш хоёр ч удаа судсаа ханаж, амиа хорлох үйлдэл гаргасан байна. Үүнээс гадна "бусдыг дээрэлхэж сүрдүүлдэг тус бүлгийн Б.Баясгалан гэх охины аав н.Баатаржав ШШЕГ-т цагдаа хийдэг, шүүх шинжилгээний явцад хохирлын зэргийг илтгэх бичгийг алга болгосон. Хэргийг "харилцан зодоон" гэж хаалгасан. Тухайн хүүхдүүд 16-19 насныхан. Тэднээс болж тавдугаар ангийн охин амиа хорлосон, 12 настай охин амиа хорлох үйлдэл гаргасан" зэрэг ноцтой баримтуудыг ярьсан юм.

Хэрэв хохирогчийн ээжийн хэлснээр н.Баатаржав гэх цагдаа нотлох баримт устгасан бол Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах-д зааснаар тав хүртэлх жилийн хорих ял авна.

Хуулийн заалт:

1.Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин бүлэг зодоон үйлдсэн этгээдүүдэд дараах хуулийн заалт үйлчлэх ёстой.

  • ЭХ-ийн 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • ЭХ-ийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдүүд ингэж дээрэлхэж зодолдож байгааг харахаар үнэхээр сэтгэл өвдөж байна Хэрэв үнэхээр цагдаа аав нь нөлөөлж нотлох баримт устгасан бол энэ бол бүр ноцтой асуудал Хуулийн өмнө хүн бүр адил тэгш байх ёстой гэдэг зарчим бодитоор хэрэгжих ёстой

Зочин
Зочин

Өсвөр насныхны дунд дээрэлхэлт ийм хэмжээнд хүрсэн нь аймшигтай асуудал Хохирогч охин хоёр удаа амиа хорлох оролдлого хийсэн гэхээр ямар их дарамт туулсныг төсөөлөхөд ч хэцүү Ийм хэрэг дээр хатуу шийтгэл хэрэгтэй

Зочин
Зочин

Нийгэм гурван хоног шуугиад мартана гэж ярьсан гэхээр бүр эмгэнэлтэй сонсогдож байна Хэрэв үнэхээр ийм бодолтой хүүхдүүд бий болсон бол томчууд бидний хүмүүжил боловсролын системд том асуудал байгааг харуулж байна

Зочин
Зочин

Iim yum sonsohoor uneheer durgui hurdeg hunii huuhed iim ih daramtand ortol ni deerelhej baidag ni bur oilgomjgui hereg hervee notloh barimt ustgasan ni unen bol ter hun ni ch bas hariutslaga huleeh estoi gej bodoj baina

Зочин
Зочин

Yag iim ued l huuli unen shudarga uilchildeg esehiig harah heregtei bdg shu hunii ar tald hen bgaagaas ul hamaaran shiideg bol niigemd bur ih itgel aldagdana

Зочин
Зочин

Hunii huuhdiig ingej daramtalj baigaad amia horloh bodol toruulna gedeg bol zugeer togloom bish ene bol mash hund hereg iim zuiliig zugeer ongorooh yosgui gej bodoj baina

иргэн
иргэн

Баян, Цагдаа , Авилгачи, Хулгайч аавтай хүүхдүүд Гоё юмөө____Хэрэг хийж Хууль зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй ,,,,тэ,

Зочин
Зочин

энэ цагдаа, тагнууль, прокурор юу хийж байдаг байнааа. Ерөөсөө шууд л гэмт хэрэг гэдэг нь илэрхий байна шүүх дээ

Зочин
Зочин

Новшийн ХҮРЭЛСҮХ худлаа ярьж, ПР даж байхаар ажлаа хийгээсэй НОВШ

Зочин
Зочин

Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээгээчээ. Цагдаа нарын дээр хөх тэнгэр байдаг боллоо

Холбоотой мэдээ

Back to top button