Гадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тосны үнэ 200 ам.доллар хүрэхэд бэлд гэж Иран дэлхий нийтэд мэдэгдлээ

Иран лхагва гарагт /2026.03.11/ Ормузын хоолойгоор өнгөрч буй хөлгүүдийг бөмбөгдөж эхэллээ. Мөн газрын тосны үнэ 200 ам.доллар хүрэхэд бэлд гэж тус улс дэлхий нийтэд мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд их хэмжээний газрын тос нөөцөөсөө гаргах болжээ. Тодруулбал 32 улс 400 сая баррель газрын тос нөөцөөсөө гаргахаар тохиролцсон байна.

АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 5.51 хувиар нэмэгдэж баррель нь 92.22 ам.доллароор арилжиж байна. Харин Брент маркийн газрын тосны фьючерс 5.88 хувиар нэмэгдэж баррель нь 97.39 ам.доллароор арилжиж байгаа юм.

АНУ, Израил хамтран Иранд өгсөн цохилтын улмаас дэгдсэн дайнд 2 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Мөн дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий, бордооны үнийг өсгөж олон улсын хямрал үүсгэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.03.09/ дайныг тун удахгүй дуусна гэж мэдэгдсэн юм. Гэвч АНУ, Израил хоёр мягмар гарагт дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтоо Иранд өгсөн.

Иран хүчтэй цохилтод өртөөд байгаа ч гэсэн лхагва гарагт /2026.03.11/ Хувьсгалт гвардын цэргүүд Персийн буланд байсан онгоцнууд руу гал нээжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр гурван хөлөг цохилтод өртсөн байна. Даваа гарагт л дайн удахгүй дуусна гэж байсан Трамп өчигдөр хэлэхдээ, дайныг зогсооход хараахан бэлэн болоогүй байна гэжээ. Мөн тэр Кэнтаки мужид хийсэн кампанит ажлынхаа үеэр АНУ дайнд ялсан гэж хэлсэн ч ажлаа дуусгах хэрэгтэй хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Лалрын алан хядагчид,

Чингисиин Монгол
Чингисиин Монгол

Трамд орон гаран өвгөн шүү..

Холбоотой мэдээ

Back to top button