Нийгэм мэдээ

Та хүүхдээ "Tik Tok" дээр юу үздэгийг мэдэх үү

2026 оны байдлаар дэлхий даяар "Tik Tok" хэрэглэгчдийн тоо хэдийнээ 2 тэрбум даваад байна. Харин өдөр тутам идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1.9 тэрбум гэсэн тоо бий.

Харин Монголд уг платформыг хэрэглэгч 18.24 насныхан голдуу бөгөөд тэдний 87.9 хувь нь тогтмол ашигладаг байна. Үүнээс 54.6 хувь нь эрэгтэй, 45.4 хувь эмэгтэйчүүд.

Харамсалтай нь бага насны хүүхдүүдийн хэдэн хувь нь "Tik Tok" ашигладаг болох тоо судалгаа өнөөдөр Монголд алга. Гэтэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд гарч буй бүлэг дээрэлхэлт, хүчирхийллийн талаарх видео бичлэгүүд ихэвчлэн Instagram болон Tik Tok дээр тавигддаг гэдэг нь тодорхой байна.

Түүнчлэн "Tik Tok" дээр дурын үсэг бичихэд тухайн үсгээр эхэлсэн зодоон, хүчирхийлэл болон насанд хүрэгчдийн видео бичлэгүүд рүү шууд хандуулж байгаа ноцтой жишээг олон нийт цахим орчинд шүүмжилж эхэллээ.

Үнэхээр ч тухайн платформын хайлтын хэсэг дээр дурын үсэг дарахад л насан хүрэгчдийн бичлэг төрөл бүрээрээ гарч ирж байгаа нь хүүхдүүд "Tik Tok" ашиглах бүртээ эдгээр зүйлүүдийг хүчээр үзэх болчихож буй юм. Тиймээс хэрвээ таны хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүй уг плафтормыг ашигладаг бол шалгаж үзэхэд гэмгүйг анхааруулж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button