Ким Жон Ун охинтойгоо хамт гар буунууд туршиж үзжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хөнгөн, зөөврийн зэвсгийн үйлдвэрийг шалгаж охин Ким Жү Этэй хамт гар буунууд туршиж үзсэн байна. Тус улсын төрийн өмчит “KCNA” телевиз мэдээлснээр бол лхагва гарагт /2026.03.11/ тэрбээр томоохон зэвсгийн үйлдвэрээр зочилж, шинээр үйлдвэрлэж эхэлсэн гар бууны загварыг туршиж үзжээ.
Тус телевизийн нийтэлсэн зураг дээр Ким Жон Ун, Ким Жү Э нэр хоёул буудлагын талбайд шинэ гар бууг туршиж буйг нь харуулсан байна. Шинэ гар бууны үзүүлэлтүүд хуучин загваруудтай харьцуулахад сайжирсан талаарх тайланг сонсоод Ким Жон Ун сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн хэмээн “KCNA” мэдээлжээ.
Ким Жон Ун ирэх сард намынхаа цэргийн төв комиссын хуралдаан зохион байгуулж, зэвсгийн үйлдвэрлэлүүдийн шинэчлэл, шинээр боловсруулсан таван жилийн төлөвлөгөөний дагуу гурван зэвсгийн компанийг шинэчлэх төсвийн талаар авч үзэхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн сард Хойд Солонгосын эрх баригч намын их хурал зохион байгуулагдаж, шинэ таван жилийн төлөвлөгөөг баталсан юм.
Эх сурвалж: Korea Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун хожуу юм. Аль эрт арав гаран хоногийн үед л охинтойгоо буу буудаж байсан шүү.